XX зууны аугаа үзмэрч

XX зууны аугаа үзмэрч
Вангагаас өмнө далдыг харах зөнч үзмэрчийн авьяас чадвартай хүн дэлхийд төрж байсангүй. Түүнд мэдрэмжийн бүхий л төрөл дээд зэргээр цогцолж байжээ. Түүний зөгнөж хэлсэн хэдэн арван мянган зөн таамаг, оношийг эрдэмтэд шалгаж үзэхэд 70-аас илүү хувь нь үнэн байсан гэдэг. Уг номонд дэлхийд алдаршсан зууны манлай зөнч үзмэрч, Болгарын тариаланчийн гэр бүлд төрсөн Вангагийн хэрхэн зөнч үзмэрч болж, бошог айлддаг болсон хийгээд ядуу зүдүү амьдралын ёроолоос алдар нэртэй зөнч үзмэрч болсон тухай орчуулагч Л.Дамбадорж орос, монгол хэлээр зэрэгцүүлэн, зарим ишлэл, өвөрмөц үг хэллэгийг задлан тайлбарлаж бичсэн ба эл ном нь орос хэл суралцагсдад орос хэлийг сурах, орчуулах, үг дүйлгэх, утга санааг тод томруунаар илэрхийлэх мэт чимхлүүр ажлыг нэг дороос суралцах боломж олгосноороо чухал гарын авлага болох ажээ.