Гэмт хэрэг илрүүлэхэд полиграф ашиглах ажиллагаа

Гэмт хэрэг илрүүлэхэд полиграф ашиглах ажиллагаа
Шинжлэх ухааны үндэслэлтэй полиграфын аргыг гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд хэрхэн ашиглах, тактикийн ямар тодорхой аргыг тухайн нөхцөлд хэрэглэх асуудлыг энэхүү нэг сэдэвт зохиолд авч үзжээ. Гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, үйлдлийн арга нь улам бүр нарийсч, хил дамнан зохион байгуулагдсан хэлбэрт шилжин, илрээгүй гэмт хэргийн тоо үлэмж өсч, иргэн, нийгэм, төрийн ашиг сонирхолд учруулж буй хор хохирлын хэмжээ олон зуун сая төгрөгөөр тоологдох болсон энэ цаг үед гэмт хэрэг илрүүлэх тусгай хэрэгсэл- полиграф ашиглах онол, арга зүйг хөндөж буйгаараа уг бүтээл ихээхэн ач холбогдолтой болно.