Хөгширсөн гэр бүл

Хөгширсөн гэр бүл
Энэхүү номыг өдөр бүр галын өрөөндөө бидэнд зориулан хоол унд бэлдэж зогсдог ижий нартаа зориулав.... Ээжийн гэр өгүүллэгийн хэсгээс...Худалдаж болох эд хөрөнгөө бүгдийг нь худалдлаа.Хамгийн түрүүнд арван жил болсон машинаа худалдав.Тэгээд удалгүй зурагтаа, хөргөгчөө, угаалгын машинаа зөөврийн компьютерээ ч зарлаа.Бас хойноос нь номнуудаа, видео цуглуулгаа ч хүртэл бүгдийг нь зарахад өрөөнд минь орны хуучин матрас л ханхайн үлдэв.Хэрэв өөрийн биеэ зарж болдогсон бол эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр шуудхан зарж орхимоор байсан ч үс нь халзарчихсан дөчин найм хүрч буй дунд насны эргэм насны эрийг худалдаж авах хүн олдсонгүй ээ...