Миний анхны англи үгс
Шинэчилсэн хэвлэл

Миний анхны англи үгс Шинэчилсэн хэвлэл
Коллинз болон Нэпко хэвлэлийн газруудын хамтын бүтээл МИНИЙ АНХНЫ АНГЛИ ҮГС ном бол хүүхэд багачуудад англи хэлний анхан шатны мэдлэгийг сонирхолтой аргаар олгоход зориулагдсан зурагт толь бичиг юм.
Энэхүү номд Англи хэлний хамгийн ойрын хэрэгцээт 300 үгийг сэдэв сэдвээр хуваан оруулсан.Багачуудын сонирхлыг татах зураг чимэглэлтэй, хуудас бүрд зугаатай дасгал, дуу багтсан. Бэн, Дэйзи, Кики гурав номын турш хүүхдийн дотнын нөхөр, хөтөч болж, тухайн үгийг ямар тохиолдолд, хэрхэн хэрэглэдгийг тайлбарлан таниулна. Хүүхэд багачуудыг англи хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэн бататгахад зориулж, номын бүх сэдвийг хамарсан дуунууд бүхий сувгийг линкээр холбосон.