Бурхан шашны өврийн судар
Бурхан шашны өврийн судар
Тарни бясалгалыг хэдийд ч, хаана ч үйлдэж болно. Хамгийн түгээмэл агаад дөхөм аргыг дурдвал: Бясалгах үедээ тухайн тарнийг эрхшээгч Бурханыг өмнийн агаарт залран буйгаар ургуулан бясалгаж, магтаал залбирал өргөнө. Энэхүү цоморлигт тарни уншилгыг уламжлалт монгол дуудлагаар буулгасан байна. Магтаал, залбирлын орчуулгыг хавсаргасан тул та аль ч хэлээр уншиж болно. Тарнийг буруу хазгай дуудах вий гэж санаа зоволтгүй. Гол нь таны чин сүсэг, гэгээн тэмүүлэлд харгалзаж тарнийн хүч биелнэ.
