Дэлхийн II дайны ялалт ба БНМАУ-ын тусгаар тогтнол

Дэлхийн II дайны ялалт ба БНМАУ-ын тусгаар тогтнол
МУ-ын Ерөнхийлөгчийн 2015 оны 1 дүгээр сард гаргасан зарлиг болон Засгийн газрын тогтоолын дагуу Ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл. Уг товхимолд И.К.Азизов 'Победа в Великой войне и суверенитет Монголий', Ж.Баясах, Ж.Орхон 'Дэлхийн II дайны ялалт ба БНМАУ-ын тусгаар тогтнол', Д.Аюуш 'Дэлхийн II дайн ба Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь', Д.Уламбаяр 'АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри А.Уоллесын Гадаад Монгол дахь томилолт, үр дүн', Х.Шагдар 'Морьт механикжуулсан бүлгийн командлагч И.А.Плиев', Ж.Базарсүрэн '1945 оны чөлөөлөх дайны цэргийн урлагийн зарим асуудалд' зэрэг 10 гаруй түүхч, эрдэмтэн судлаачдын судалгааны өгүүлэл, илтгэл багтжээ.