Төрийн санхүү

Төрийн санхүү
Дэлхий нийтийг хамарсан эдийн засаг санхүүгийн хямрал нь төрийн санхүүгийн үүрэг ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж, энэ ч утгаараа уг сэдвийг сонирхон судлах хүмүүсийн тоо өсөх хандлагатай болж байна. Доктор (Ph.D) М.Довуучийн бичсэн уг сурах бичиг сэдвийн агуулга сайтай, ойлгоход энгийн хялбар байдлаар бичигдсэн, онолын суурь ойлголтууд болон хавсралт материал нь оюутан залуусын мэдлэг, судалгаа шинжилгээний ажилд нэмэр болохуйц болжээ. Сурах бичиг Төрийн санхүүгийн үндсэн асуудал, Төсөв, төсвийн харилцаа, Төсвийн үйл явц, Улсын төсвийн орлого ба зардал, Төсвийн алдагдлын удирдлага, Төрийн санхүүгийн хяналт ба шинжилгээ гэсэн 6 үндсэн бүлгээс бүрдэнэ.