Төсөл боловсруулах арга загвар

Шинэчилсэн хэвлэл
Main cover


АНГИЛАЛ
Менежмент
ХУДАЛДААНД
2024
Наймдугаар сар 19
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
108
Нүүр
ISBN-13
978-99962-932-4-5
ХЭМЖЭЭС
246 x 177 x 8 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хүмүүс бид шинэ зүйл хийж бүтээх санаагаа хэрхэн бодиттой хэрэгжүүлэх вэ гэж эргэцүүлэн шинэ мэдлэг, арга, загвар хайдаг. Тэгвэл энэ ном танд бүтээлч санаагаа нийгмийн болон бизнесийн төсөл болгоход тань тусална. Энэ номд төслийн ойлголтууд, нийгмийн болон бизнесийн төслийн санал боловсруулах арга, загвар, жишээ, кэйс багтсан болно. Энэ ном мэргэжилтэн, үйлдвэрлэгч, менежер, оюутан сурагч, багш, судлаачид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээхийн төлөө шинийг санаачлагч, ажил хэрэгч бүх хүнд зориулагдав. Төслийг аж ахуйн нэгж байгуулах, үйл ажиллагаагаа сайжруулах, санхүүжүүлэлт авах зорилгоор хэрэгжүүлдэг байсан бол орчин үед нийгмийн сайн сайхныг бүтээх, байгаль орчныг хамгаалах, үр бүтээлтэй хамтарч ажиллах байдлаар өргөжиж байна. Төслийн санал боловсруулахын тулд асуудал, хэрэгцээгээ судлах, санаагаа хөгжүүлэх, хамрах хүрээ, оролцогч талуудыг тодорхойлдог. Эдгээрийг хэрхэн хийхийг тус номд жишээ, загвараар тайлбарласнаас та санаа авч, өөрийн төсөлд бүтээлчээр хэрэгжүүлээрэй.


Үзүүлэлт

ISBN-13
978-99962-932-4-5
Худалдаанд гарсан огноо2024-08-19
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо108 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин120 гр
Хэмжээс246 x 177 x 8 мм

Зохиолчийн талаар

Удирдахуйн ухааны доктор (Ph.D), Математикийн шинжлэх ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистр, Математикч, програм зохиогч, багш, ННХ-ийн бодлогын судлаач. Монгол улсын нутаг дэвсгэр, эдийн засаг, эрх зүй, засаг захиргаа, нийгэм соёл, газрын чиглэлээр судалгаа хийдэг. Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн ахлах багш, дэд профессор, Төслийн удирдлагын багийн ахлагч 'Монгол сум', 'Би-гээс Бид хүрэх зам', 'Монгол улсын газрын бодлого, удирдлага', 'Газар: Баялгаас өмч үүсгэх арга' зэрэг 10 гаруй ном бичсэн. 2013 онд Соён гэрээгүүлэгч телевизтэй хамтран “Төсөл нь байвал төгрөг байна” сэдэвт нийтэд зориулсан лекц уншсан.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй