Санхүүгийн хяналт, шалгалт (0)
Зах зээлийн нийгмийн санхүүгийн хяналт шалгалтын тогтолцоог эдийн засгийн харилцааны бүрэлдэхүүн хэсэг гэж ойлгодог ч хэрэгжүүлж буй ажиллагаа нь олон улсын хэмжээнд тогтсон нийтлэг хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн санхүү, төсөв, өмчийн харилцаа, төрийн бодлого, төрийн хуулийн хүрээнд хэрхэн явагдаж байгааг хэмжиж гарсан алдаа эрсдлийг шийдвэрлэх үүргээрээ удирдлагын арга хэрэгсэл болж ашиглагддаг байна. Зохиогч номынхоо тэргүүн дэвтэртээ Санхүүгийн хяналт шалгалт (СХШ)-ын онолын асуудлууд, төрийн өмч, төсвийн хөрөнгийн ашиглалтын байдалд хийх хяналт шалгалт, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хийх санхүүгийн шалгалт, магадлан хянах шалгах ажиллагаа бүлгүүдээр СХШ-ын үндсэн асуудлуудыг тусгасан байна.
