Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент (0)
ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн эрдэмтдийн бүтээсэн “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” хэмээх Инженерийн лавлахын VIII ботид эрдэс баялгийн цогцолборын тогтвортой хөгжлийн стратеги, төрийн бодлогын үндэс, уул уурхайн эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүний нөөц, санхүү, төлөвлөлт, өрсөлдөх чадвар, логистик, уул уурхайн бизнесийн үндэс, экологийн менежмент, хууль эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвүүд багтжээ. Эл бүтээл нь эрдэс баялгийн цогцолбор, уул уурхайн хөгжлийн асуудлыг сонирхон судлаж буй оюутан, магистр, доктор судлаачид, инженер, эдийн засагч, менежер, уул уурхайн салбарынханд зориулагдсан болно.