Зуун жилийн ганцаардал



АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
528
Нүүр
ISBN-13
9789997300737
ХЭМЖЭЭС
180 x 115 x 27 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Испани хэл дээрх уран зохиолыг ярихын тулд нэн тэргүүнд Колумбын зохиолч Габриель Гарсиа Маркесын 'Зуун жилийн ганцаардал' романыг дурдах хэрэг гарна. Маркес 1927 онд Колумбын далайн эргийн Аракатака тосгонд төржээ. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшин олон газраар аялсны эцэст 17 жилийн өмнө эхлүүлсэн зохиолоо барьж авсан нь 'Зуун жилийн ганцаардал' байлаа. Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.

Үзүүлэлт

ISBN-139789997300737
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо528 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин350 гр
Хэмжээс180 x 115 x 27 мм

Зохиолчийн талаар

1982 оны Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан. Колумбын нэрт зохиолч, сэтгүүлч Габриель Гарсия Маркес Карибын тэнгисийн хөвөөнд орших Аракатака гэдэг жижиг хотод цахилгаан мэдээний газрын албан хаагчийн өнөр өтгөн гэр бүлд төржээ. Гарсия Маркес багадаа эмээ, өвөө дээрээ өссөн байна. Тэдний ярьж өгдөг байсан санаанд багтамгүй түүх, үлгэр, домгууд ирээдүйн зохиолчийн цаашдын уран бүтээлд тодорхойлох нөлөө үзүүлсэн аж. 

1947 онд Гарсия Маркес Колумбийн их сургуулийн хуулийн факультетэд элсч орсон бөгөөд энэ үед түүний анхны өгүүллэгүүд хэвлэгдэн гарав. Тэрбээр янз бүрийн хэвлэлийн газарт ажиллаж сэтгүүлч болох эхлэлээ тавьжээ. Колумбын усан цэргийн флотын хөлөг онгоцоор хулгайн бараа тээвэрлэж буй тухай 'Ажиглагч' сонинд нийтлэл бичсэнээс болж бөөн шуугиан дэгдэн сониныг хааж, харин сэтгүүлч ямар ч мөнгөгүй Европт үлдсэн байна. Европоос эргэж ирээд Гарсия Маркес Кубын Засгийн газрын Пренса Патина мэдээллийн агентлагт хоёр жил ажиллав. 1961 оноос тэрбээр Мехико хотод сэтгүүл зүй, кино зохиолоор хоолоо олж амьдарчээ. Энэ бүх хугацаанд зохиолч өөрийн гэсэн хэв маягийг уйгагүй эрэлхийлж байсан аж. Хурандаад хэн ч бичихгүй (1958) тууж, Ээжийн оршуулга өгүүллэгийн түүвэр зэрэг нь уншигч олонд хүрэв. 

1967 онд тэр өөрийн анхны томоохон бүтээл, XX зууны аугаа зохиолын нэг болох Зуун жилийн ганцаардал -аа бичиж дуусгасан юм. Энэ нь Макондо хэмээх зохиомол суурингийн аж амьдралын түүх юм. Эл номыг анх найман мянган ширхэг хэвлэн нэг жилийн дотор борлуулах төлөвлөгөөтэй байсан ч номын дэлгүүрүүдийн лангуун дээрээс хэдхэн хоногийн дотор алга болжээ. Ингэж уг түүхэн домогт романы ялгуусан амжилт эхлэсэн байна. Энэхүү алдарт зохиол маш амжилттай борлогдож байсан тул Гарсия Гарамгай хүний намар (1975) нэртэй сургааль роман бичжээ. Эл зохиолдоо Латин Америкийн засаглал, дарангуйлагчдын дэглэмийн мөн чанарыг дэлгэсэн байна. Үүний дараа Зарлагдсан үхлийн товчоон (1981) ном гарч, жилийн дараа Гарсия Маркес Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг "бодит байдал, хийсвэр зүйлийг тусгасан тул" хүртэв.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй