Дундад үеийн Монголын түүх: XIV-XVIII зууны эхэн
XX зууны эхэн үеэс эхэлсэн Монгол үндэстний тусгаар тогтнолын тэмцэл, сэргэн мандлын үйл явцын үр дүнд нийгэм, соёлын олон өөрчлөлт дэвшил гарсан билээ. Монголын түүхийг Энэтхэг, Түвдээс гаралтай болгон гуйвуулж байсан хуучин түүх бичлэгийн үе шувтарч, шинэ үеийн чадварлаг түүхчид олноор төрөн гарсны нэг нь Лхамсүрэнгийн Дэндэв юм. Луглагар том биетэй тул Луг.Дэндэв хэмээн нийтэд алдаршсан энэ хүн бол Монголын түүх судлалд хүндтэй байр эзэлдэг түүхч, манжич төдийгүй төр, шинжлэх ухааны зүтгэлтэн байв. 1949 онд бичсэн эл бүтээл 'Дөчин, Дөрвөн хоёрын' Монгол улсын үе буюу XIV-XVIII зууны түүхийг тухайн цаг үеийнхээ судалгааны түвшинд шинэлэг байдлаар бичсэн чамбай зохиол юм.