Цам
Давхар хэлтэй хэвлэл

Цам Давхар хэлтэй хэвлэл
'Цам' нь ад зэтгэр тэргүүтэн муу бүхнийг бүхэл орон ертөнц хийгээд амьтанд тустай болгон урвуулах утга бэлгэдэлтэй очирт хөлгөний ёсны баг болон хувцас өмсгөл бүхий бүжиг ажээ. Лам хуврагууд олон өдрийн өмнөөс номыг сахигч бурхадыг бясалган зүрхэн тарнийг нь урин залж бэлтгэнэ. Улмаар өөрсдийгөө бурхан сахиус хэмээн бясалгаж, зүрхэн тарнийг урин өнө эртний ёст бэлгэдэл бүхий уран хөдөлгөөнөөр бүжин буг чөтгөрүүдийг амирлуулан газар дэлхийг ариусгах нууц тарнийн ёсыг бүтээдэг. Манай нэрт мэргэд, урчууд цамын дэг жаягийг үндэсний соёл, зан заншил, ур ухаан, монгол хүний төрх байдал, намба хөдөлгөөний онцлогт таацуулан баяжуулж гайхамшигтай хөгжүүлсэн байдаг. Эдүгээ Чойжин ламын сүм музейд Их Хүрээ, Манзушир, Чойр хийцийн болон нэр нь үл мэдэгдэх урлаачдын бүтээсэн цамын 80 гаруй баг, хувцас хэрэглэл хадгалагдаж байгаагаас дахин давтагдашгүй, cop болсон 45 бүтээлийг анх удаа 'ЦАМ' цомогт дээжлэн, 'МОНГОЛ ТӨРИЙН САХИУСНЫ ЦАМ' үзэсгэлэнг зохион байгуулж Эрхэм таны гэгээн мэлмийд толилуулж байна.