Тунгалаг тамир 2 боть

Тунгалаг тамир 2 боть
Монголын ард түмнээс XX зууны манлай романаараа өргөмжилсөн, Олгонууд Чадраабалын Лодойдамбын 'Тунгалаг Тамир' хэмээх хоёр дэвтэр, хоймсон романы сонгомол эхийг уншигч та бүхэнд толилуулж байна. Сонгомол эх бэлдэх гэсний учир нь хэмээвээс, зохиолчийн амьд сэрүүн ахуйдаа хэвлүүлсэн анхны хэвлэлийг үндэс суурь болгон, түүнийг зохиолчийн өөрийнх нь гараар, монгол бичгээр найруулан бичсэн эх бичигтэй нь нэг бүрчлэн тулган нягталж, зөрөөтэй зүйлсэд текстологи буюу эх бичгийн судлалын үүднээс судалгаа хийхийг оролдож, учир дутагдалтай байж болох авч ямар ч гэсэн сонгомол эхтэй болгохыг хичэээнд оршино. Оролдлогын явцад зохиолчийн монгол бичгээр найруулан бичсэн эх бичмэлээс, анхны хэвлэл болон хойш хойшдын хэвлэлүүд зөрөх, тэр зөрөө нь улам нэмэгдсээр байгаа нь ажиглагдаж байлаа.