Амьтны тухай миний анхны ном (0)
Жангар хүүхдийн номын редакцаас 'Миний анхны ном'-ын 'Амьтны тухай миний анхны ном' цувралд хүүхэд, багачуудын хайртай, өхөөрдөм бяцхан амьтдыг ( _гөлөг, муурын зулзага, болжмор, туулай, унага, ботго гэх мэт)_ танилцуулж байна. Уг ном нь хүүхдийн гарт эвтэйхэн, зузаан картоноор хийгдсэн тул амархан урагдахгүй, хүүхэд гэмтээх хурц ирмэг өнцөггүй. Хүүхдүүд номын зургуудын тусламжтайгаар аливаа зүйлийг танин мэдэж, мэдлэгээ бататган, шинэ зүйлстэй танилцаж, шинэ үг хэллэг тогтоох боломжтой.