Хамтдаа уншъя

Хамтдаа уншъя
Эцэг эх бүр хүүхдээ чадварлаг, сайн хүн болгож хүмүүжүүлэхийг хүсдэг. Тэгвэл хүүхдийг бүх талаар нь хөгжүүлдэг зүйл бол ном, тоглоом хоёр юм. Гэхдээ ямар тоглоом, ямар номыг хэрэглэхээс үр дүн нь ихээхэн хамаардаг. Иймээс Боловсролын давалгаа ТББ-аас бага насны хүүхэдтэй эцэг эхчүүддээ тус болох зорилгоор энэхүү зөвлөмжийн номыг гаргаж байна. Энэ номноос та бүхэн ном нь бага насны хүүхдийн хөгжилд хэрхэн эерэгээр нөлөөлдөг, бага насны хүүхдийн сэтгэхүйн болон хэл ярианы хөгжлийн онцлог, хүүхдэд ямар ном үзүүлж, уншиж өгөх хэрэгтэй, яаж уншиж өгвөл илүү үр дүнтэй байх талаар мэдэж авах болно.