Monsters University: Мангасуудын их сургууль (0)
Майк жижигхэн, ногоон, бөөрөнхий мангас. Бусад мангас түүнийг огтхон ч аймаар биш гэдэг. Гэсэн ч түүнд их том мөрөөдөл бий. Тэр мангасуудын ертөнцийн хамгийн мундаг айлгагч болно! Гэвч эхлээд тэр сургуульд сурах ёстой. Салли ч мөн адил. Тэр сүрлэг том биетэй ч гэлээ үргэлж наргиж цэнгэж явдаг. Хөдөлмөрч хичээнгүй Майк, хэнэггүй хойрго Салли хоёрын их сургуульд суралцсан хөгжилтэй адал явдлыг эндээс уншаарай.