Франц хүмүүжлийн нууц: bebe өсгөхүй: Нэгэн америк ээж франц хүмүүжлийн арга ухааныг нээсэн нь

Main cover


АНГИЛАЛ
Эцэг эхчүүдийн гарын авлага
ХУДАЛДААНД
2016
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
338
Нүүр
ISBN-13
9789997313188
ХЭМЖЭЭС
215 x 150 x 25 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Америк сэтгүүлч Памела Дракерман хүүхдээ Парист төрүүлэхдээ "франц ээж" болохыг хүсэж байсангүй. Франц хүмүүжил гээч нь франц хувцасны загвар эсвэл бяслаг шиг алдартай зүйл биш шүү дээ. Тэгээд ч Франц эцэг эхчүүд өөрсдийгөө ямар нэгэн онцгой зүйл хийдэггүй гэцгээнэ. Гэтэл Дракерманы мэддэг америк хүүхдүүд ой гарч байж л бүтэн нойртой унтаж сурч байхад франц хүүхдүүд 2-3 сартай байхаасаа л эхлэн шөнө сэрвэлздэггүй, сайн унтаж эхэлдэг. Мөн тэд тахианы зүсэм мах идэхийн оронд жигнэсэн зэрлэг сонгино зэргээс бүрдсэн тэнцвэртэй хоол идэцгээнэ. Түүний америк найзууд гэрт нь зочлохдоо хүүхдүүдийн маргааныг зохьцуулсаар байгаад таардаг бол франц найз нар нь хүүхдүүдээ тоглож байх зуур кофе ууж суудаг аж.

Тийм ээ, магад бид бага насны хүүхдээ хүмүүжүүлэх арга барилаа нэг л олдоггүй байж болох юм. Тэгвэл энэ ном таны хувьд нүдээ олсон сонголт байх болно. Эх хүн байх гэдэг ойлголт францчуудын хувьд тэс өөр утга илэрхийлнэ. Хамгийн сайн франц ээж ч хүүхдийнхээ төлөө нойр, хоолгүй зүтгэх шаардлагагүй гэж үздэг бөгөөд үүндээ гэмших нь үгүй. Тэд тайван байж, хүүхдүүдээ үгэндээ оруулж чаддаг нь хачирхалтай. Мэдээж франц хүмүүжлийн арга хүүхдүүдийг робот шиг хүлцэнгүй, баяр баясалгүй болгоод байвал түүний тухай ярих ч хэрэг байхгүй. Гэтэл яг үнэндээ франц хүүхдүүд яг л америк хүүхдүүд шиг сэргэлэн цовоо, сониуч бас бүтээлч. Зүгээр л тэд илүү хүмүүжил сайтай бөгөөд өөрсдийгөө сайн удирдаж сурсан байдаг. Зарим хөлд орж буй америк хүүхдүүд хятад хэл заалган, бичиг үсэг сурах бэлтгэл хийж байхад франц хүүхдүүд өөрийнхөөрөө хорвоотой танилцан, чөлөөтэй гүйлдэцгээдэг.

Энэхүү гайхалтай ном танд хүүхдээ зөв хүмүүжүүлэх хамгийн орчин үеийн арга ухааныг заах болно.


Үзүүлэлт

ISBN-139789997313188
Худалдаанд гарсан огноо2016-04-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо338 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин470 гр
Хэмжээс215 x 150 x 25 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй