Танихгүй эмэгтэйн захидал



АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2016
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
263
Нүүр
ISBN-13
9789997313287
ХЭМЖЭЭС
180 x 115 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Тэр залууг анх харахдаа охин 15 настай байлаа. Энэ л өдрөөс хойш 16 жилийн турш бүсгүй залууг нууцаар хайрлаж, амьдралынхаа туршид цөөхөн удаа уулзахдаа аз жаргал, баяр баясгалангаасаа болж хамаг л нандин бүхнээ харамгүй дэлгэж явжээ. Гараараа атгасан хаалганы бариулыг нь хүртэл үнсэж, өвлийн хүйтэн олон шөнө даарахаа ч үл анзааран замд нь отож, хөлсний хүүхэн шиг хандсанд нь гомдож, бүсгүй өөрт нь сэтгэлгүй залууг хайрласныхаа төлөө юм юм л үзэж амьдарчээ. Үр хүүхдийг нь төрүүлж, бусад эрчүүдийн ханилан суух хүсэлтийг эрс няцаан явсны эцэст, амь тавихын сүүлчийн мөчид, австай хүүгийнхээ дэргэд бүсгүй нууцхан хайрынхаа эзэн, алдартай зохиолч Р-д захидал бичиж суув...

Зохиогч уг зохиолоороо бүсгүй хүний сэтгэхүй, дотоод ертөнцийг нээж чадсан хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Эмэгтэй хүн ямар үед бусдад хүчтэй татагддаг, тэдний сэтгэлийг юу эмзэглүүлж, яагаад амархан баярлаж, гомддог вэ? гэсэн асуултад түүн шиг хариулж чадсан зохиолч XX зуунд гараагүй аж.


Үзүүлэлт

ISBN-139789997313287
Худалдаанд гарсан огноо2016-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо263 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин230 гр
Хэмжээс180 x 115 x 15 мм

Зохиолчийн талаар

Австрийн сод зохиолч Стефан Цвейг 1881 оны 11-р сарын 28-нд Вена хотноо ноосон эдлэлийн үйлдвэрийн эзний гэр бүлд төржээ. Түүний эцэг эх нэлээд чинээлэг амьдралтай еврейчүүд байсан учир Стефан ядуугийн зовлон гэдгийг мэдрээгүй өссөн аж. Зохиолч өөрийнхөө намтрыг бичиж үлдээгээгүй тул түүний хүүхэд нас болоод амьдралын тухай илүү тодорхой мэдээлэл байдаггүй билээ. Тэрээр гимназид суралцсаныхаа дараа Венийн их сургуульд элсэн орж, оюутан ахуй цагаасаа яруу найраг оролдон 'Мөнгөн чавхдас' нэртэй яруу найргийн анхны түүвэр номоо 1901 онд хэвлүүлжээ. Их сургуулиа докторын зэрэгтэй дүүргэсний дараа Европоос авхуулаад Энэтхэг, Америк, Куба, Панам зэрэг орноор аялав.

Дэлхийн нэгдүгээр дайны сүүлийн жилүүдэд тэрээр дайны эсрэг нэгдсэн хэсэг зохиолчтой дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэж эхэлжээ. Гэвч Гитлерийн арми Австрийг эзлэх нь тодорхой болсон үед Стефан 1934 онд нацистуудын шахалтаар Лондон руу цагаачлан, 1940 оныг хүртэл тэндээ амьдарчээ. Дараа нь 1940 онд АНУ руу нүүсэн ч жилийн дараа Бразилийн Петрополис хотод суурьшиж, нас бартлаа тэндээ амьдарсан юм. Нацистууд ялалт байгуулна гэдэгт эргэлзэхээ больсон Цвейг сэтгэлээр унан, 1942 оны хоёрдугаар сард Петрополис хотноо эхнэрийнхээ хамт их хэмжээний нойрсуулах эм ууж хорвоог орхижээ. Мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө нөхдөдөө хандан 'Үүр цайхыг заавал хүлээдэг юм шүү' гэсэн захиас орхисон байсан гэдэг.

Түүний зохиолууд тансаг яруу үг хэллэгтэй, сэтгэл хөдөлгөм үйл явдлууд нь цагийн цагт ч хуучирдаггүй онцлогтой. Тэрээр зохиолууддаа эмэгтэй хүнийг эрхэмлэн дээдэлж, сэтгэлийг нь нарийн мэдэрч бичсэн байдаг билээ. Ялангуяа түүний 'Танихгүй эмэгтэйн захидал' хэмээх зохиол тун сэтгэл хөдөлгөм бөгөөд уншигчид ч гараасаа тавилгүй уншсаар дуусгадаг гайхалтай бүтээл билээ. Оросын агуу зохиолч М.Горький хүртэл 'Эмэгтэй хүнийг Цвейгээс илүү нарийн мэдэрдэг зохиолчийг би мэдэхгүй юм' хэмээн бичиж байжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй