Хэн уйлдаггүй вэ?
Хүүхэд бүхэн үргэлж ээж аавтайгаа хамт байхыг хүсдэг. Та анх удаа цэцэрлэгт явж байгаа бяцхан хүүхэдтэйгээ энэхүү номыг хамтдаа уншиж тэдний бишүүрхэх хугацааг богиносгож, дагаж уйлах зуршлаас нь эртхэн салгаарай. Хүүхдийн дасан зохицох хугацаа харилцан адилгүй тул хүүхдээ үргэлж урмаар тэтгэж, харилцан ярилцаж байхыг танд зөвлөе.