Сингапурын хөгжлийн нууц: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000



АНГИЛАЛ
Улс төрын зүтгэлтэн, удирдагчид
ХУДАЛДААНД
2017
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
773
Нүүр
ISBN-13
9789997313898
ХЭМЖЭЭС
235 x 160 x 48 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Сингапур улс, тэр дундаа Сингапурын гайхамшгийн эцэг гэгддэг Лин Куан Ю хэмээх эрхэмтэй монголчууд бид хожуу танилцсан гэж хэлж болно. Тэр чухам ямар гайхамшгийг хэрхэн бүтээгээд, түүнийг нь дэлхий нийт юуны учир шагших болов? Арал дээр тогтносон Сингапур хэмээх жижигхэн хот улс Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын колони байсан төдийгүй байгалийн баялаг байтугай ундны цэвэр ус ч үгүйн дээр дорой буурай, олон үндэстнээс бүрдэж байсан тул үндэстний эв нэгдэл, үнэт зүйл гэх зүйлгүй, бусад улсаас хараат байдалд байжээ. Тийм учраас хөрш зэргэлдээ Малайз, Индонез улсууд Сингапурыг эрхэндээ оруулахаар бүх талаар хичээх нь тодорхой байлаа. Харин Ли Куан Ю 1959 онд Сингапурын ерөнхий сайд болсноор энэ улсын ирээдүй хөгжлийн оргил өөд чиглэсэн юм. Өдгөө Сингапур эдийн засгийн хувьд Ази тивд төдийгүй дэлхий дахинд нөлөөлөхүйц жинтэй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Монголын эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулах, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед 60, 70 жилийн тэртээх буурай хөгжилтэй, ажил орлогогүй иргэдтэй Сингапур улс хэрхэн өөрийн онцлогийг мэдэрч, хөгжлийн оргилд хүрэх замдаа орсон тухай Ли Куан Югийн бишрэм түүх, дурдатгалаас монголчууд бидэнд суралцах зүйл их. Иймийн учир “Сингапурын хөгжлийн нууц (Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000)” номыг монгол хэлээр гаргах эрэлт хэрэгцээ зайлшгүй хэмээн үзээд, номын орчуулгад ихэд анхаарал тавьж уншигчдад хүргэхийг эрхэм зорилгоо болголоо. Томоохон улс төрийн зүтгэлтнүүд Ли Куан Ю хэмээх энэ эрхмийн алсын хараатай бодлого, хөгжлийн арга замыг тусгасан уг номыг бишрэн сайшааж буйгаа хэлсэн нь бий. Тухайлбал, Японы ерөнхий сайд асан Киичи Миязава “Энэ бол бараг л ганцаараа зүтгэж, жижигхэн арлыг агуу улс болгосон хүний амьдралын түүх… Энэ ном төр улсыг байгуулах талаарх дэлхийн анхны сурах бичиг” хэмээсэн бол Тайландын ерөнхий сайд асан Чуан Ликпай “Ер бусын алсын хараатай, гайхамшигтай чадвартай хүн. Тэргүүн сайд Ли Куан Ю-г өнөөдрийн Сингапур улсын амжилтын түүхийн үндэс суурийг тавьсан гэж үзэх бүрэн үндэслэл бий. Азиас төрсөн хамгийн гарамгай удирдагчийн хувиар тэр Зүүн өмнөд Азийн улс орнуудын хооронд эдийн засгийн илүү ойр нягт харилцаа үүсэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан юм. Түүний тун чадмагаар бичсэн энэхүү маш сонирхолтой намтар нь бүс нутгийн түүх, улс төрийг шинээр ойлгоход тусална” гэжээ. Харин Малайзын сангийн сайд асан Дайм Заинуддин “Ердийн нэг худалдааны боомт төдий байсан Сингапур улс Ли Куан Югийн алсын хараа, улс төрийн авхаалж, стратегийн ачаар л өнөөдөр бусад улсын хүндэтгэлийг хүлээсэн өндөр хөгжилтэй улс орон болж хөгжсөн билээ. Улс төр, эдийн засгийн хөгжил сонирхон судалдаг аливаа хүн, Ли Куан Югийн энэ намтарыг заавал уншвал зохино” хэмээсэн буй.

Үзүүлэлт

ISBN-139789997313898
Худалдаанд гарсан огноо2017-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо773 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин1030 гр
Хэмжээс235 x 160 x 48 мм

Зохиолчийн талаар

Хятадын IV үеийн цагаач. Раффлз-коллеж (Сингапур), Эдийн засгийн сургуулийг (Лондон, Кембриж) онц төгссөн хуульч, эдийн засагч Ли Куан Ю Сингапурын үйлдвэрчний эвлэлд 3 жил ажиллаад 1954 онд "Ардын тэмцлийн намыг" байгуулжээ. 1959—1990 онд Сингапурын ерөнхий сайдаар ажиллахдаа Азийн өмнөдөд Энэтхэг, Номхон далайн боомт арал дээрх Британи, Малайзийн колони Сингапурыг 1965 оны наймдугаар сарын 9-нд Бүгд Найрамдах болсоныг зарлаж, есдүгээр сарын 21-нд НҮБ-д элсэж, 1967 онд АСЕАН-д элсүүлсэн түүхтэй. Чадварлаг засгийн кабинетаар ажилгүйдэл, авилгалтай цогтой тэмцэж, байгалийн баялаггүй ч чинээлэг орон болгосоныг 1973 оны "Олон улсын нефтийн хямралын" үеэрхи нефтийн цогцолбор байгуулсан шийдлээр онцлох нь зүйтэй.

"Сингапурын эцэг" Ли Куан Ю 2015 оны гуравдугаар сарын 23-нд уушигны үрэвсэлээр таалал төгсчээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй