Илиада
Зохиолын тухайд Тройн дайны арав дахь буюу сүүлийн жилийн 51 өдрийн үйл явдлыг нийт 24 дуулал, 15,693 бадгаар өгүүлнэ. Тройн дайны тухай гэхээсээ илүүтэй Ахиллын уур хилэн, түүний учир шалтгаан, уг хэлбэр, уршигт үр дагаврын тухай өгүүлэх уг тууль хүмүүний сэтгэл хөдлөл хэмээх хөндөхөд хялбар ч давж гарахад бэрх зүйлийн талаар өгүүлсэн тул туурвисан цагаас 2700 жилийн дараа ч уншигчдад хүртээмж, ойлгомжтой хэвээр ажээ. Энэ нь ч уг тууль зуу зуун жилийн турш уламжлагдан ирж, өнөөг хүртэл дэлхий даяар уншин, судалж буйн учир шалтгаан болох биз ээ. Түүнчлэн “Одиссэй” зохиолын монгол орчуулгыг 2020 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан билээ. Үйл явдлын хувьд хоёр тууль хоорондоо холбоотой хийгээд дараалалтай тул уншигч танд хамтад нь уншихыг санал болгож байна.