Эрэг дээрх Кафка

Main cover


АНГИЛАЛ
Уран зохиол
ХУДАЛДААНД
2018
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
530
Нүүр
ISBN-13
9789997314154
ХЭМЖЭЭС
235 x 160 x 30 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү романы үйл явдал зохиолын гурван гол баатар болох Саэки- сан, Тамүра Кафка, Наката нарын амьдралыг даган гурван зэрэгцсэн шугамаар орон зайн хувьд харилцан адилгүй, өөр өөр орчин нөхцөлд өрнөдөг. Гэвч хувь заяаны эрхээр эсвэл тэдний эртнээс хүсэж байсан хүслээр, дур гутам зөгнөлийн биеллээс зугтаахаар сураг тасарсан ээж эгчийгээ хайхаар замд гарах өсвөр насны хүү Кафка Тамүра, бодит ертөнцтэй зэрэгцээ орших өөр нэг ертөнц рүү нэвтрэх хаалгыг хааж, энэ ертөнцийн хүмүүст тохиолдож буй сонин хачин явдлуудыг зогсоож, бүхнийг хуучин хэвд нь оруулахаар зөнгөөрөө зүтгэх муурын хэл ойлгодог, учир битүүлэг хөгшин Наката, өөрийнх нь ер бусын амьдралд цэг тавих хэн нэгнийг хүлээн өдөр хоногийг аргацаан өнгөрүүлэх, нууцлаг эмэгтэй Саэки нарын зам хүссэн хүсээгүй нэг цэгт огтлолцдог. Хэрээ хэмээх хочит хүү Тамура арван таван таван насны төрсөн өдрөөрөө гэрээсээ оргохоор шийднэ. Тэрээр угаас эцэгтэйгээ хөндий хүйтэн харьцаатайн дээр эртний Грекийн “Эдип” домогт гардагтай төстэй эцгийнх нь хэлсэн “чи эцгийгээ алж, эгчийгээ хүчирхийлж, эхтэйгээ нөхцөнө” гэсэн хараал хэзээ нэгэн өдөр биелэх вий хэмээн эмээнэ. Тус домогт Лая Иокаста нарын хүү Фив Оракулын зөгнөлөөр эцгээ хөнөөж эхтэйгээ гэрлэдэг билээ. Токиогоос Накано муж орох замдаа тэрээр Японы өмнө эргийн дагуух Такамацү хэмээх хотод очдог. Тэгээд өөрийгөө Кафка хэмээн нэрлэнэ. Такамацу хотод Кафка өөрийн хувь заяаны нэгэн хэсэг болох Ошима хэмээх тусч залуу, хувийн номын сангийн эрхлэгч Саэки-сан, Сакура хэмээх эгчмэд бүсгүйтэй учирна. Тэрээр Сакураг өөрийн эгчээ, Саэки-санг өөрийн ээжийг хэмээн таамаглах авч Саэки-санд дурлачихдаг. Сэтгэл эмзэглүүлэм Эдипийн домог биеллээ олох бүхий л нөхцөл бүрджээ. Гэхдээ нэг талаар хүн хувь заяаныхаа боол нь байж болох ч, нөгөө талаар хувь заяагаа бүтээгч нь болж яагаад болохгүй гэж?


Үзүүлэлт

ISBN-139789997314154
Худалдаанд гарсан огноо2018-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо530 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин805 гр
Хэмжээс235 x 160 x 30 мм

Зохиолчийн талаар

Дэлхийд хамгийн их нэрд гарсан Япон зохиолч Мүраками Харүки 1949 оны 1-р сарын 12-нд Киотод төржээ. Тэрээр багаасаа уран зохиолд дурлаж, Густав Флобер, Чарльз Диккенс, Курт Воннегут, Ричард Бротиган, Жек Керуак зэрэг Америк, Европын зохиолчдыг шимтэн уншдаг байв.

Мүраками анх 29 настайгаасаа зөгнөлт зохиол бичиж эхэлсэн бөгөөд 1978 оны дөрөвдүгээр сарын нэгэн өдөр бейсболын тэмцээн үзэж суухдаа анхныхаа романыг бичих санааг олсон бөгөөд тэр оройдоо л бичиж эхэлсэн гэдэг. Ийнхүү 10 сарын турш тууштай бичиж дуусгасан Салхины дууллыг сонсохуй роман нь утга зохиолын уралдаанд шалгарч, 1979 онд хэвлэгдсэн нь зохиолчид маш их урам зориг өгсөн бөгөөд жилийн дараа цуврал болгож Пинбол (1973), Хонь ангуучилсан нь (1982) романуудаа бичжээ. 1987 онд хэвлэгдсэн Норвегийн ой роман нь Мүракамийг алдар хүндийн оргилд хөтөлсөн бөгөөд олон сая хувь борлогдож, түүнийг дэлхийд танигдсан зохиолч болох замыг нь нээж өгчээ.

Мөн тэрээр Бүж, бүж, бүж, 1Q84 цуврал роман, Гүйлтийн тухай ярихдаа би юу хэлэв зэрэг олон ном бичиж хэвлүүлсэн нь уншигчдын сэтгэлийг татсаар байна. Мүраками зохиол бичихээс гадна Фрэнсис Скотт Фицджеральд, Труман Капоте, Жон Ирвинг, Ж.Сэлинджерийн зохиолуудыг англи хэлнээс япон хэл рүү орчуулсан юм. Мүраками 1979 онд Кунзогийн нэрэмжит шагнал, 1982 онд Номагийн утга зохиолын шагнал, 1985 онд Танизакигийн нэрэмжит зэрэг нэр хүндтэй олон шагнал хүртсэнээс гадна 2008 онд Туфтс, 2014 онд Принстоны их сургуулиас хүндэт докторын зэрэг олгох хүсэлт тавьж байжээ. Мөн Нобелийн утга зохиолын салбарын шагналд хэдэнтээ нэр дэвшсэн боловч хараахан хүртээгүй байгаа бөгөөд энэ тухайгаа "Надад ямар ч шагнал хэрэггүй, шагнал авна гэдэг чинь чи дуусаж байна гэсэн үг" гэж инээмсэглэн хэлсэн гэдэг.

Алдарт зохиолч маань өглөө 4 цагт босоод 6 цаг тасралтгүй зохиол бүтээлээ бичсэний дараа гүйх, усанд сэлэх, хөгжим сонсох зэргээр өдрийг өнгөрүүлээд оройн 9 цагаас дахин бүтээлээ туурвиж эхэлдэг агаад пянз цуглуулах нь түүний хобби ажээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй