1Q84 (1)

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2017
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
428
Нүүр
ISBN-13
9789997314291
ХЭМЖЭЭС
210 x 135 x 29 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Зүрх сэтгэлдээ хоногшсон өөрийн дуртай кино, хөгжим, утга зохиолоос эш татаж, бүтээлдээ шигтгэж өгсөн нь уншихад энгийн, ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж төрүүлэхүйц гайхалтай бүтээлийнх нь онцлог байж болох юм. Залуухан эмэгтэй Аомаме таксины жолоочийн заасан учир битүүлэг замаар явж эвлэлдэж өгөхгүй зөрүүтэй ертөнцөд нэвтрэн орсноо ойлгоно. Тэрхүү ертөнцийн үйл явдал бодит 1984 онд бус 1Q84 хэмээх зэргэлдээх он тоололд өрнөнө. Аомаме дунд сургуульд байхдаа ангийхаа нэгэн хөвгүүнд нууцхан дурлаж гараас нь атгасан ховорхон мөчөө насан туршдаа дурсан санадаг байв. Хамгийн хачирхалтай нь тэр л агшинг өнөөх хөвгүүн ч мартаагүй бөгөөд зүрх сэтгэлдээ дүрийг нь нандигнан хадгалдгийг тэр яахан мэдэх билээ. Насанд хүрсэн Тэнго математикийн багш бөгөөд сонирхлоороо зохиол бичих гэж оролддог нэгэн. Тэрээр эгэл биш зохиолчийн сүнсний түүхт романыг редакторлах ажилд санаандгүй татагдан орсон нь урьдын амар амгалан гоонь эрийн амьдралаа орвонгоор нь эргүүлэх сонголт байсныг хожим ухаарна.


Үзүүлэлт

ISBN-139789997314291
Худалдаанд гарсан огноо2017-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо428 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин440 гр
Хэмжээс210 x 135 x 29 мм

Зохиолчийн талаар

Дэлхийд хамгийн их нэрд гарсан Япон зохиолч Мүраками Харүки 1949 оны 1-р сарын 12-нд Киотод төржээ. Тэрээр багаасаа уран зохиолд дурлаж, Густав Флобер, Чарльз Диккенс, Курт Воннегут, Ричард Бротиган, Жек Керуак зэрэг Америк, Европын зохиолчдыг шимтэн уншдаг байв.

Мүраками анх 29 настайгаасаа зөгнөлт зохиол бичиж эхэлсэн бөгөөд 1978 оны дөрөвдүгээр сарын нэгэн өдөр бейсболын тэмцээн үзэж суухдаа анхныхаа романыг бичих санааг олсон бөгөөд тэр оройдоо л бичиж эхэлсэн гэдэг. Ийнхүү 10 сарын турш тууштай бичиж дуусгасан Салхины дууллыг сонсохуй роман нь утга зохиолын уралдаанд шалгарч, 1979 онд хэвлэгдсэн нь зохиолчид маш их урам зориг өгсөн бөгөөд жилийн дараа цуврал болгож Пинбол (1973), Хонь ангуучилсан нь (1982) романуудаа бичжээ. 1987 онд хэвлэгдсэн Норвегийн ой роман нь Мүракамийг алдар хүндийн оргилд хөтөлсөн бөгөөд олон сая хувь борлогдож, түүнийг дэлхийд танигдсан зохиолч болох замыг нь нээж өгчээ.

Мөн тэрээр Бүж, бүж, бүж, 1Q84 цуврал роман, Гүйлтийн тухай ярихдаа би юу хэлэв зэрэг олон ном бичиж хэвлүүлсэн нь уншигчдын сэтгэлийг татсаар байна. Мүраками зохиол бичихээс гадна Фрэнсис Скотт Фицджеральд, Труман Капоте, Жон Ирвинг, Ж.Сэлинджерийн зохиолуудыг англи хэлнээс япон хэл рүү орчуулсан юм. Мүраками 1979 онд Кунзогийн нэрэмжит шагнал, 1982 онд Номагийн утга зохиолын шагнал, 1985 онд Танизакигийн нэрэмжит зэрэг нэр хүндтэй олон шагнал хүртсэнээс гадна 2008 онд Туфтс, 2014 онд Принстоны их сургуулиас хүндэт докторын зэрэг олгох хүсэлт тавьж байжээ. Мөн Нобелийн утга зохиолын салбарын шагналд хэдэнтээ нэр дэвшсэн боловч хараахан хүртээгүй байгаа бөгөөд энэ тухайгаа "Надад ямар ч шагнал хэрэггүй, шагнал авна гэдэг чинь чи дуусаж байна гэсэн үг" гэж инээмсэглэн хэлсэн гэдэг.

Алдарт зохиолч маань өглөө 4 цагт босоод 6 цаг тасралтгүй зохиол бүтээлээ бичсэний дараа гүйх, усанд сэлэх, хөгжим сонсох зэргээр өдрийг өнгөрүүлээд оройн 9 цагаас дахин бүтээлээ туурвиж эхэлдэг агаад пянз цуглуулах нь түүний хобби ажээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй