Сэгсгэр
Бяцхан үрдээ сайхан муухай, сайн мууг ялгаж ойлгуулах нь хөгжилтэй ч заримдаа бас хүндхэн байдаг. Ариун цэвэр эрүүл ахуйн дадал хэвшлийг 2-4 насанд нь хэвшүүлэхгүй бол оройтдог. Хүүхэд эсэргүүцсэн сэтгэлээ илэрхийлэхэд нь саад бололгүй харин ярилцаж ойлгуулах нь чухал байдаг. Үсээ самнуулах дургүй үед нь та энэ номыг хамтдаа уншаарай.