Математик: Элсэлтийн ерөнхий шалгалт, улсын шалгалт, аман болон бичгийн шалгалт, бие даалтад бэлтгэхэд зориулсан стандарт лавлах

Математик: Элсэлтийн ерөнхий шалгалт, улсын шалгалт, аман болон бичгийн шалгалт, бие даалтад бэлтгэхэд зориулсан стандарт лавлах
Энэ ном бол математикийн шинжлэх ухааны суурь мэдлэгийн лавлах бичиг бөгөөд математик гэж юу болох, юуг бүтээж чадах, түүний үг хэллэг, ухагдахуунуудыг хэрхэн ойлгох, хэрэглээний бодлогыг бодох арга стратегиудаас эхлээд тоо, тооцоолол, тэгшитгэл, тэнцэтгэл биш, хувь хүү бодолт, функц, хавтгайн болон огторгуйн геометр, магадлал статистикийн үндсэн ойлголтууд зэрэг математикийн суурь мэдлэгт хамаарах үндсэн ухагдахуунуудыг зургаар, ойлгомжтой, цогц байдлаар тайлбарласан болно.
Зөвхөн манай улсын суурь боловсролын мэдлэг чадвар олгох агуулгаар хязгаарлагдахгүй, олон улсын хөтөлбөр сургалтад нийцсэн нь тус лавлах бичгийн давуу тал юм.
Энэхүү номыг:
- Уран зохиолын шинжлэх ухааныг судалж эхэлж буй ЕБС-ийн дунд ангийн сурагчид сургуулиа төгсөх хүртлээ лавлах болгон ашиглах,
- ЭЕШ, улсын шалгалт, бие даалтад бэлдэж буй сурагчид мэдлэгээ бататгаж, шалгалтандаа бэлтгэхэд ашиглах,
- Суурь мэдлэгээ сэргээн бататгах хүсэлтэй хүн бүхэн ашиглах боломжтой.