Цасан Гуа ба долоон одой: Цасан гуа гүнжийн түүх
Нэгэн хаант улсад хаан хатан хоёр амьдран суудаг байжээ. Тэр хоёр улсаа тун ухаалаг удирдан жолооддог, сайхан сэтгэлтэй, харъяат ардууддаа шударга ханддаг, бие биеэ үнэнчээр хайрладаг ажээ. Харин тэр хоёрын сэтгэлийг гонсойлгодог ганцхан зүйл байлаа. Тэд маш их хүсдэг ч хүүхэдтэй болж чадаагүй л байв. Тэгж тэгж олон жилийн дараа хаан хатан хоёрт сая нэг аз дайрч нэг охинтой болж, түүндээ Цасангуа гэдэг нэр хайрлажээ...
Цасан гуа гүнжийн гайхамшигт түүхийг хамтдаа сонирхъё. Хорон санаат хатан, түүний шидэт толь, долоон одой ба тэдний эрдэнийн чулуу нь гялалзсан уурхай, ойн бяцхан амьтдын тухай өгүүлэх хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн энэхүү үлгэрийн номыг уншаарай.
"Зүрх сэтгэлээсээ дуулъя..." Цасан гуа