Гэмт хэрэг ба ял шийтгэл



АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2018
Нэгдүгээр сар 30
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
668
Нүүр
ISBN-13
9789997315755
ХЭМЖЭЭС
210 x 135 x 35 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Ф.М. Достоевскийн Гэмт хэрэг ба ял шийтгэл роман нь дэлхийн уран зохиолын оргил бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Уг роман нь Тургенев, Толстой зэрэг агуу зохиолчдын бүтээлээ хэвлүүлж байсан, тэр үеийн Оросын утга зохиолын нэр хүндтэй хэвлэл болох "Русский Известник" сэтгүүлийн 1866 оны I-XII сарын дугааруудад цувралаар хуваагдан гарч, дараа нь ном болон хэвлэгджээ. Зохиол 1866 онд анх хэвлэгдэн гарсан даруйдаа утга зохиолын ертөнцийг шуугиулж шүүмжлэгчид, онолчдыг гайхшируулсан юм. Хүний сэтгэлийг татах тайлагдашгүй нууцлаг чанараа өдий хүртэл хадгалсаар байгаа энэхүү бүтээл XIX зуундаа төдийгүй XX зуунд ч тэр, зөвхөн Оросоор хязгаарлагдахгүй бүх дэлхийн үргэлжилсэн үгийн зохиолуудын дунд ээдрээтэй, сэтгэл догдлуулсан, нэг үгээр хэлбэл хамгийн шилдэг нь гэж үнэлэгдсээр хоёр зууныг нэгэнтээ элээжээ. 

Харьцангуй авьяаслаг, ухаантай, боловсролтой ч гэж хэлж болохуйц залуу эр тартагтаа тулсан ядуурал, гуйланчлалын улмаас өөрийн омог бардам мөрөөдлөө өдий хүртэл хэрэгжүүлэх боломжгүй байлаа. Ядуурал түүний бүхий л амьдралыг аалзны тор мэт хэрэн баглажээ. Хайртай охин дүү Дуня нь ядуугийн улмаас өөдгүй муу хүний эхнэр болохоо шахна. Ядуурал Сонягийн эцэг, хэргэмт зөвлөх асан Мармеладовыг архинд живүүлж, адаг сүүлд нь амь насыг нь авч одно. Үгүйрэл хоосрол мөн л Соняг хүний хүүхдүүдийн төлөө алд биеэ золиослоход хүргэнэ. Ингээд эцэст нь, эв нь таарсан азтай тохиолоор Раскольников цуст хэргээ гүйцэлдүүлдэг. Гэвч урьд өмнө нь бодож, тооцоогүй нэгэн асуудал Раскольниковын сэтгэлийг тэсвэрлэхийн аргагүйгээр шаналгах болов. Хүн чанар, дотоод ухамсар нь түүнийг бие, сэтгэлийн гүн дарамтад автуулж, би буруутай гэсэн бодол, өөрийгөө яллах сэдэл нь өдөр ирэх бүр улам гүн гүнзгийрсээр түүнийг галзууруулах шахна. Тэрээр урьд өмнөхөөсөө ч илүү ганцаардаж, гадаад орчноос тусгаарлагдан, бодит амьдралдаа ч тэр, зүүд нойрондоо ч ялгаагүй гэмт хэрэг үйлдсэн газраа эргээд оччихсон мэт санагдах ажээ. 

Гэмт хэрэг ба ял шийтгэл роман дэлхийн бараг бүх хэл дээр орчуулагдсан төдийгүй англи хэл рүү зөвхөн 2017 онд л гэхэд 2, нийтдээ 13 удаа, герман хэлнээ бүр 15 удаа шинэчлэгдэн орчуулагдсан байна. Нэг зохиол ийнхүү олон удаа орчуулагдах нь тухайн бүтээлийн мөнхийн чанар чансааг илтгэдэг төдийгүй, утга санааг нь олон талаас улам бүр нарийвчлан буулгаж, уран яруу, нягт нямбай гаргаж ирснээрээ уншигчдад орчуулгын шилдэг бүтээлтэй илүү сайн танилцах боломжийг олгодог.


Үзүүлэлт

ISBN-139789997315755
Худалдаанд гарсан огноо2018-01-30
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо668 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин780 гр
Хэмжээс210 x 135 x 35 мм

Зохиолчийн талаар

Фёдор Михайлович Достоевский 1821 оны 11-р сарын 11-нд Москвад ядуу эмчийн гэрт төржээ. Түүнийг 3 настай байхад нь асрагч эх нь үлгэр, доиог, баатарлаг туульс уншиж өгдөг байсан учраас багаасаа уран зохиолд дурлаж өссөн байна. Ээж нь түүнийг 4 нас хүрэхэд нь Библийн судраас уншуулж, бичүүлж сургасан учир хүүхэд ахуй цагаасаа Карамзин, Пушкин зэрэг Оросын уран зохиолын нэрт төлөөлөгчид, Анна Радклиф зэрэг зөгнөлт-аймшгийн зохиолчид, Шиллер, Гётегийн романтик зохиолууд, Сервантес, Вальтер Скоттын баатарлаг туужууд, Хомерын туульсыг уншиж өсчээ. 

Достоевский 20 орчим наснаасаа эхлэн зохиол бичиж эхэлсэн бөгөөд анхны зохиол болох баян хоосны ялгаа, барлаг ядуусын уйтгарт амьдралыг харуулсан Ядуу хүмүүс туужаа 1846 онд 25 настайдаа хэвлүүлсэн нь олны анхаарлыг татаж, нэрт утга зохиол шүүмжлэгч В.Г.Белинскийн бичсэнээр энэ бүтээл нь "нийгмийн амьдралыг харуулсан Оросын анхны роман" болжээ. Үүний дараа тэрээр Эзэгтэй, Цагаан шөнө зэрэг хэд хэдэн өгүүллэг, тууж бичсэн ч төдийлөн амжилт олсонгүй. 1846 онд Достоевский Францын гүн ухаантан Ш.Фурьегийн сургаалийг баримтлагч М.Петрашавескийн дугуйланд элсэн орсон бөгөөд 1848 онд Францад хувьсгал гарч, хэмжээгүй эрхт төрийг түлхэн унагахад бачимдаж сандарсан I Николай хаан дугуйлангийн 23 залууг хувьсгалт ардчилсан үзэл суртчилсан хэмээн баривчилсны дотор Ф.М.Достоевский орж, Петропавловын гянданд хоригджээ. Энэ үед тэднийг шүүхээс цаазлах ял оноосон болж жүжиглэсэн агаад үүний улмаас тэдний дунд байсан Николай Григорьев хэмээх нэгэн залуу галзуурчээ. Энэ нь түүний Маанаг хэмээх бүтээлээ туурвих санаа болж өгсөн гэдэг. Ийнхүү шоронгийн 4 жилийг арайхийн бартал хязгаар нутгийн Семипалатинск хотод цэрэгт явуулсан байна. Достоевский 10 гаруй жилээ шорон гяндан, цэргийн хүнд хүчир албанд үрээд, 1859 онд Петербургт буцаж иржээ. 1861 онд Хаант засгийн дэглэмд нухчигдан дарлагдсан хүмүүсийн тухай Үхэгсдийн байшингаас бичсэн тэмдэглэл гэдэг зохиолоо туурвижээ. Энэ бүтээлийг И.С.Тургенев өндөр үнэлж, А.Дантегийн Там зохиолтой адилтгаж, А.И.Герцен, Микеланжелогийн урлан бүтээсэн Аймшигт залхаалт зурагтай жишсэн байдаг. Дараа нь нийгмийн хор хөнөөлийг олон түмний илчлэн харуулж, эрх чөлөө, тэгш байдлын төлөө нэгдэн нягтрахыг уриалсан Дорд үзэгдэгсэд, Гэмт хэрэг ба ял шийтгэл роман нь хэвлэгдэн гарч уншигч олны сэтгэл зүрхийг донсолгов. Хэдийгээр олонд нэртэй зохиолч болсон боловч гачигдал зовлон, ядуу зүдүү амьдралаас тэр гарч чадсангүй. 

1864 оны 4 сард эхнэр нь нас барж, 3 сарын дараа түүний ах Михайл нас барав. Гэвч Ф.М.Достоевский гачигдал зовлонд бууж өгсөнгүй, шамдан ажиллаж, Тоглоомчин, Маанаг, Чөтгөр шулмас шиг амьтад зэрэг хэд хэдэн зохиол бичжээ. Өөрийн нэг насны үйл хэрэг гэж үзэж байсан туульсын романаа жаран насныхаа босгон дээр бичиж эхэлсэн ба зохиолын эхний дэвтэр нь Ах дүү Карамазов нэрээр 1880 онд хэвлэгдсэн боловч дараачийн дэвтрийг нь бичиж амжилгүй гэнэт нас баржээ. Ф.М.Достоевский бол нийгмийн амьдралыг маш нарийн дүрслэн харуулж чаддаг, сэтгэлзүйн роман, зохиолоороо дэлхийд нэрд гарсан онцгой авьяастан байсан гэж олон үеийн утга зохиол судлаачид нэгэн саналтай үнэлдэг юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй