Зааны бяцхан тугал
Хүүхдийн хамгийн анхны номууд барих, мэдрэх, cонсох, харахад нь зориулсан тоглох хэрэгсэл байдаг. Монсудар хэвлэлийн газар бяцхан уншигчдадаа зориулан хүүхдийн хамгийн анхны театр болох хуруун тоглоомт номыг эрхлэн гаргалаа. Бяцхан амьтдын тухай өгүүлэх хуудас бүрдээ хуруун тоглоомтой энэхүү сонирхолтой номыг уншиж өгөөд, өхөөрдөм үрстэйгээ хамт тоглоорой. Уг ном нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд тэдний сонирхлыг татаж, сэтгэхүйг хөгжүүлнэ.
Зааны бяцхан тугал ээжийнхээ хошуунд зөөлөн хүрч мэндчилээд сүргээ даган явна. Халууцхаараа том чихээ урагш хойш далбагануулан сэрүүцнэ. Найзуудаа дуудаж тоглохдоо хөлөө аяархан товшдог. Бяцхан зааныг хуруугаараа хөдөлгөн өөр өөр шинэ түүхүүд зохион ярьж болно. Энэхүү ном нь амьтдын тухай олж мэдэх анхны ном байхаас гадна гэр бүл, нөхөрлөлийн тухай ч өгүүлнэ.