Анаашны бяцхан тугал
Хүүхдийн хамгийн анхны номууд барих, мэдрэх, cонсох, харахад нь зориулсан тоглох хэрэгсэл байдаг. Монсудар хэвлэлийн газар бяцхан уншигчдадаа зориулан хүүхдийн хамгийн анхны театр болох хуруун тоглоомт номыг эрхлэн гаргалаа. Бяцхан амьтдын тухай өгүүлэх, хуудас бүрдээ хуруун тоглоомтой энэхүү сонирхолтой номыг уншиж өгөөд, өхөөрдөм үрстэйгээ хамт тоглоорой. Уг ном нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд тэдний сонирхлыг татаж, сэтгэхүйг хөгжүүлнэ.
Анаашны бяцхан тугал өглөө сэрээд нүдээ анивчиж, урт хүзүүгээ шилгээлээ. Гэдэс нь өлсвөл өндөр модны навчийг амтархан иднэ. Анаашны тугалтай хамт салхи татуулан давхиж, тоглох уу? Бяцхан тугалыг хуруугаараа хөдөлгөн өөр өөр шинэ түүхүүд зохион ярьж болно. Мөн амьтдын тухай олж мэдэх анхны ном байхаас гадна гэр бүл, нөхөрлөлийн тухай ч өгүүлнэ. Хүүхэд ийм номоос салахгүй, хуудсыг нь өөрөө эргүүлэн тоглохыг оролдоно. Энэ үедээ бүх мэдрэхүйгээрээ номтой харилцаж, биеийн хэсгүүд нь идэвхтэй болдог. Бат бөх, гарт нь таарсан жижиг картонон номууд хүүхдийг гайхшруулж, сонирхлыг нь татахаас гадна гар хуруу, бүх биеийн хөгжилд сайнаар нөлөөлдөг.