АНГИЛАЛ
Бага насны хүүхдийн хөгжил
ХУДАЛДААНД
2018
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
24
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997316721
ХЭМЖЭЭС
190 x 180 x 3 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Зурагт ном уншингаа хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлцгээе. Хүүхэд нэг нас хүрч хэлд орсноор тэдний өмнө шинэ ертөнц нээгдэнэ. Хэл ярианы хөгжил нь зүй тогтлын хувьд тодорхой үе шатыг дамждаг бөгөөд хамгийн түрүүнд авиа дуудаж сурах явдал байдаг. Үүнд зориулсан тусгай дасгалууд байдаг бөгөөд хүүхдэд зориудаар хийлгэх хэрэгтэй. Гэвч тэднийг уйдаахгүй байх нь чухал. Хүүхэд тань хэлд оролгүй удаж эсвэл аль хэдийн ярьдаг болсон ч авиаг буруу дуудаж байж мэднэ. Эх хэлээрээ ярихдаа авиа буруу дуудах, үгээ ойлгомжгүй хэлэхэд хүмүүс шоолох, өхөөрдөх эсвэл эрхэлж байна гэж буруу ойлгох хандлага түгээмэл ажиглагддаг. Үүнээс болоод ярих хүсэлгүй, өөртөө итгэлгүй, бусадтай харилцах сонирхолгүй болдог. Тиймээс хүүхдээ зөв, тод, цэвэр дуудлагатай ярихад нь тусалж энэхүү номыг уншингаа хамт тоглон дасгал хийцгээе. Хэл ярианы дасгал тогтмол хийвэл аяндаа үг хэллэг хурц, тод болдог. Иймд “Жангар” хүүхдийн номын редакц сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахашитай хамтран хүүхдийн хэл ярианы хөгжлийн суурь болсон авиан зөв дуудлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн насны ангилал бүхий таван цуврал номыг эрхлэн гаргалаа. Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ хэл ярианы хөгжилд анхаарал хандуулж, энэ талын мэргэжилтнүүдэд хандах болжээ. Гэвч хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэх ном, мэдлэг мэдээлэл, заавар зөвлөгөө дутмаг байгаа нь тэдний өмнө тулгардаг шийдвэрлэх асуудлын нэг болсон. Хэрээ, шар шувуу, тоншуул, болжмор, ямаа, гахай, зөгий, цагдаагийн машин, нохой зэрэг хүүхдийн хамгийн сайн мэдэх амьтдын гаргадаг дуу авиаг гурван янзаар бичсэн хайчилбар зургуудтай энэхүү сонирхолтой номд гарч буй авиа дуурайсан үгс нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх анхны дасгал болох юм. Тиймээс зарим авиа дуурайсан үгс нийтэд хэлж дадсанаас арай өөрөөр бичигдсэн бөгөөд хуудас бүрийн доод хэсэгт бичсэн хувилбаруудаас та хүүхдийнхээ түвшин, онцлогт тохируулан хэлүүлж, хамтдаа давтаарай. Эдгээр нь хүүхдийн ой тогтоолт, хэл ярианы хөгжилд тустай. Тогтмол ном уншиж өгч, ярианы чадварыг хөгжүүлэх нь хүүхдийн хөгжлийн суурь болдог. Ном хүүхдийг сурч боловсрох чадвартай, бие даасан, өөрийгөө илэрхийлж чаддаг хүн болгодог. Юмсыг харж, таньж, авиа дуудах энэхүү номд хамтдаа ярих, сурах, хөгжилдөх зүйлс олон бий.

Үзүүлэлт

ISBN-139789997316721
Тохиромжтой нас2-4
Худалдаанд гарсан огноо2018-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо24 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин90 гр
Хэмжээс190 x 180 x 3 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй