АНГИЛАЛ
Бага насны хүүхдийн хөгжил
ХУДАЛДААНД
2018
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
24
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997316745
ХЭМЖЭЭС
190 x 180 x 3 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Зурагт ном уншингаа хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлцгээе. Хүүхэд нэг нас хүрч хэлд орсноор тэдний өмнө шинэ ертөнц нээгдэнэ. Хэл ярианы хөгжил нь зүй тогтлын хувьд тодорхой үе шатыг дамждаг бөгөөд хамгийн түрүүнд авиа дуудаж сурах явдал байдаг. Хүүхэд тань хэлд оролгүй удаж эсвэл аль хэдийн ярьдаг болсон ч авиаг буруу дуудаж байж мэднэ. Эх хэлээрээ ярихдаа авиа буруу дуудах, үгээ ойлгомжгүй хэлэхэд хүмүүс шоолох, өхөөрдөх эсвэл эрхэлж байна гэж буруу ойлгох хандлага түгээмэл ажиглагддаг. Үүнээс болоод хүүхэд ярих хүсэлгүй, өөртөө итгэлгүй, бусадтай харилцах сонирхолгүй болдог. Тиймээс хүүхдээ зөв, тод, цэвэр дуудлагатай ярихад нь тусалж энэхүү номыг уншингаа хамт тоглон дасгал хийцгээе. Хэл ярианы дасгал тогтмол хийвэл аяндаа үг хэллэг хурц, тод болдог. Иймд “Жангар” хүүхдийн номын редакц сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахашитай хамтран хүүхдийн хэл ярианы хөгжлийн суурь болсон авиан зөв дуудлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн насны ангилал бүхий таван цуврал номыг эрхлэн гаргалаа. Идэцгээе! Алим идэцгээе Алим жижигхэн болохоор амаа жаахан л ангайя. Ням - ням Том алимыг идэхдээ харин амаа том ангайна. Одоо зайрмаг идэцгээе. Зайрмаг долоож байгаа юм шиг хэлээ хөдөлгөе. Авиаг зөв дуудахад зориулсан тусгай дасгалууд байдаг бөгөөд хүүхдэд зориудаар хийлгэх хэрэгтэй. Гэвч тэднийг уйдаахгүй байх нь чухал. Энэ номд олон төрлийн амттан идэх сонирхолтой дасгалууд бий. Гараар урж хийсэн зургууд нь хүүхдийн сонирхлыг татаж, тоглонгоо авиан зөв дуудлагад суралцахад тусална. Тогтмол ном уншиж өгч, хэл ярианы чадварыг хөгжүүлэх нь хүүхдийн хөгжлийн суурь болдог. Ном хүүхдийг сурч боловсрох чадвартай, бие даасан, өөрийгөө илэрхийлж чаддаг хүн болгодог. Энэхүү номд хамтдаа ярих, сурах хөгжилдөх зүйлс дүүрэн бий. Мөн хүүхдийн танин мэдэхүйд зориулсан, тэдэнд ойлгомжтой, энгийн сэдэвтэй бөгөөд хэл сурах явцад зураг харах нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Үзүүлэлт

ISBN-139789997316745
Тохиромжтой нас2-4
Худалдаанд гарсан огноо2018-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо24 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин100 гр
Хэмжээс190 x 180 x 3 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй