Өнчрөл хагацлын он жилүүд



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2020
Есдүгээр сар 17
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
428
Нүүр
ISBN-13
9789997317056
ХЭМЖЭЭС
210 x 135 x 35 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

1930-1937 оны хооронд Лондон болон Шанхайд ихэнх үйл явдал нь өрнөх энэ романы гол баатар нь Кристофер Бэнкс хэмээх нэгдүгээр биеийн хүүрнэгч юм. Өдрийн тэмдэглэл маягаар бичигдсэн долоон бүлгээс бүтэх энэхүү романы эхэнд өнчин хүү Кристофер Бэнкс аль хэдийнээ нас биед хүрч, Лондон хотынхны дунд нэр хүндтэй, залуухан хувийн мөрдөгч болчихсон яваагаар дүрслэгдэнэ. Хамгийн төвөгтэй хэргийг ч ядаж цөхөлгүй илрүүлэх түүний хувьд тайлж чадахгүй оньсого, илрүүлж чадахгүй хэрэг гэж үгүй. Нийгмийн дээд хүрээнийхэн дунд түүнийг мэдэхгүй хүнгүй болж, ид мандаж яваа залуухан мөрдөгчийг охид бүсгүйчүүд ч ихэд сонирхох болсны дунд Кристоферын нэгэн адил тавилан үүрч, өнчин өрөөсөн үлдсэн Сара Хеммингс гэх бүсгүй байлаа. Кристофер хэдий амжилттай яваа боловч эцэг эхийнх нь учир битүүлэг алга болсон явдал амар заяаг нь ер үзүүлэхгүй ажээ.

Өнчрөл хагацлын он жилүүд бол Ишигүрогийн бичсэн цорын ганц детектив роман юм. Гэхдээ Ишигүро детектив төрлөөр ч бусдаас эрс ялгаатай, давтагдашгүй өвөрмөц бичсэн байдаг. Тиймээс энэ роман түүний бусад зохиолууд, тэр дундаа Өдрөөс үлдсэн зүйл хэмээх суут бүтээлийн нэгэн адил нарийн урласан түүхэн роман болсон юм. Хятадад цэцэглэж байсан британичуудын хар тамхины наймаа, Хятад-Японы II дайн, үймж бужигнасан ХХ зууны эхний хагасын Шанхай хот гээд энэ бүхнийг Ишигүро уншигчдадаа давхар танилцуулснаараа уг романыг сонирхолтой төдийгүй тун ч сургамжтай зохиол болгож чаджээ. Зохиолчийн бүх бүтээлд тавигддаг тэр л асуудлууд энд мөн хөндөгдөж, бидний амьдралд ой дурсамж хэр чухал үүрэгтэй вэ, ер нь бид дурсамжууд, өөрсдөдөө оноосон тэр сайн сайхан төсөөллүүддээ хэр итгэж үнэмшиж болох вэ зэрэг асуултуудад уйгагүй хариулт хайх нь мэдээж.


Үзүүлэлт

ISBN-139789997317056
Худалдаанд гарсан огноо2020-09-17
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо428 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин600 гр
Хэмжээс210 x 135 x 35 мм

Зохиолчийн талаар

Казүо Ишигүро нь 1954 оны 11 сарын 8-нд Японы өмнөд хэсгийн томоохон боомт хот Нагасакид төржээ. Түүнийг зургаан настай байхад эцэг нь Британийн Засгийн газрын урилгаар Далай судлалын үндэсний хүрээлэнд ажиллахаар болж, гэр бүлээрээ Лондонд шилжин суурьшив. Ишигүрогийн гэр бүл Их Британид нэг, хоёр жил ажиллаад эх орондоо буцахаар төлөвлөсөн ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэндээ суурьшин, он удаан жил амьдарсан ажээ.

Ишигүро 1977 онд 23 настай байхдаа рок од болох зорилгоо өөрчлөн, уран бүтээлийн өөр нэг сонирхлоо дагахаар шийдсэн нь зохиол бичих байлаа. Ингээд Зүүн Английн их сургуулийн “Уран зохиолын хөтөлбөр” (Creative Writing Programm) хэмээх алдартай хөтөлбөрт элсэхээр шалгуулаад даруй тэнцжээ. Үүндээ өөрөө ч багагүй гайхсан аж. Уг хөтөлбөрт элсэн орсноор тэрээр бүтэн жилийн турш бичих туурвихад бүхий л анхаарлаа хандуулах боломжтой болсон юм. Ишигүро энэ хугацааг ашиглан өөрийн анхны роман буюу үйл явдал нь төрөлх Нагасаки хотод нь өрнөдөг Бүдгэрэн харагдах толгод (A Pale View of Hills) романыхаа эхний хагасыг бичсэн ба түүнийг нь 1982 онд Британийн алдартай Faber & Faber хэвлэлийн газар хэвлэн гаргажээ. 

Үүнээс гадна дахиад зургаан ч роман бичиж, улмаар 2017 онд Утга зохиолын төрөлд Нобелийн шагналыг хүртсэн юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй