Becoming-Миний түүх: Миний түүх
Becoming-Миний түүх: Миний түүх
Нью Йорк Таймс сонины #1 бэстселлер - Америкийн Нэгдсэн Улсын анхны Африк Америк гаралтай тэргүүн хатагтай Мишель Обамагийн намтар Becoming: Миний түүх ном.
Мишель Обама бол Цагаан ордныг урьд хожид байгаагүйгээр олонд нээлттэй, хүн бүрийг хүлээн авахад бэлэн газар болгож хувиргахын сацуу АНУ болон дэлхий дахины охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үйлст алив бүхнээ зориулаад зогсохгүй, айл өрхүүдэд илүү эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан түгээж, хамгаас хэцүү цаг мөчүүдэд Америк улсыг удирдан чиглүүлэхэд нь нөхөртөө түшиг тулгуур болсон гайхалтай эмэгтэй юм.
Гүн гүнзгий эргэцүүлж, шимтэн уншмаар бичсэн энэхүү дурдатгалаараа тэрээр Чикагогийн Саут Сайдад өнгөрүүлсэн хүүхэд нас, эх хүн, ажил мэргэжлийн хариуцлагаа дэнсэлсэн удирдах албан тушаалын он жилүүд, дэлхийн хамгийн алдартай хаяг бүхий ордонд аж төрсөн үе гээд өөрчлөлт авчирсан амьдралын хором мөчүүдээ дүрслэн өөрийн ертөнцдөө уншигчдыг урьжээ. Мишель Обама нийтийн болоод хувийн ололт амжилт, алдаа мадгаа үнэнч шударгаар, хөгжүүн ухаалгаар, өөрийн үгээр, өөрийн бодлоор хүүрнэн, туулсан амьдралаа ний нуугүй өгүүлжээ. Халуун дулаан, ухаалаг, илэн далангүй Becoming: Миний түүх дурдатгал бол хүлээлтийг эвдсээр ирсэн сэтгэл зүрхтэй, нэр нөлөөтэй эмэгтэйн маш гүнзгий эргэцүүлэл билээ.