Лолита



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2019
Есдүгээр сар 20
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
464
Нүүр
ISBN-13
9789997317629
ХЭМЖЭЭС
210 x 135 x 37 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэ зохиолд юун тухай өгүүлдэг вэ? Роман Набоков өөрөө Жон Рэй хэмээх хуурамч нэрээр бичсэн өмнөх үгээр эхэлдэг бөгөөд гол хэсэг нь 'Гумберт Гумберт'-ийн дурсамж хэлбэрээр бичигдсэн байдаг. Би хүүрнэгч буюу зохиолын гол баатар 1910 онд Францад төрсөн, утга зохиол судлаач мэргэжилтэй нэгэн бөгөөд хүн амины хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаад шүүх хурал болохын өмнөхөн титэм судасны бөглөрөл өвчний улмаас нас бардаг. Тэрээр шоронд байхдаа нэг ёсондоо шүүгчдийн өмнө өөрийгөө өмгөөлөх, тайлбарлан ойлгуулах өчил болгон дурсамжаа уудалж, арван хоёр настай Долорес Гейз охинд өгсөн, байж боломгүй хайр сэтгэлийнхээ түүхийг хүүрнэнэ.

Үзүүлэлт

ISBN-139789997317629
Худалдаанд гарсан огноо2019-09-20
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо464 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин680 гр
Хэмжээс210 x 135 x 37 мм

Зохиолчийн талаар

Орос гаралтай, Америкийн зохиолч Владимир Владимирович Набоков 1899 оны 4-р сарын 22-нд Петербург хотод төржээ. Гэр бүлийнхэн нь Английн соёл иргэншлийг шүтэн бишрэгчид байсан тул тэрбээр хар багаасаа англи хэлийг орос хэлнээсээ илүү сурсан тул эцэг нь хүүдээ эх хэлийг нь заалгах гэж орос хүмүүжүүлэгч авч байжээ. 

1917 онд Орост коммунист дэглэм тогтоход дургүйцсэн тэднийхэн 1919 онд харьд дүрвэн гарахад Европын хэд хэдэн хэл мэддэг Набоков Кембрижийн их сургуульд орж, Францын уран зохиол судлав. Харин 1922 оноос Берлинд шилжин суурьшиж, уран зохиолын орчуулга хийн, шүлгийн номуудаа хэвлүүлж эхэлжээ. Гэвч 1937 онд Гитлерийн Германаас дүрвэн гарч, Парист очих үедээ Машенька (1926), Ноён, хатан, боол (1928), Лүжиний хамгаалалт (1929-1930), Туршуул (1930), Гавьяа (1932), Кино зургийн өрөө (1932-1933), Цөхрөл (1934), Цаазлах ялд урьсан нь (1935) зэрэг роман, мөн өгүүллэгийн түүврээ орос цагаачдын Өдгөө цагийн тэмдэглэл сэтгүүлд нийтлүүлэн, нэр хүндтэй зохиолч болоод байв. Харин Парисыг нацистууд эзэлсэн тул 1940 онд АНУ-д шилжин суурьшжээ. Энэ бол Набоковын хувьд Оросын зохиолч байсан сүүлчийн жил бөгөөд 1940 оноос англиар бичдэг Америкийн зохиолч болсон юм. 

Тэрээр 1940 он хүртэлх зохиол бүтээлээ Владимир Сирин гэсэн нууц нэрээр хэвлүүлж байв. Набоков жаал охинд сэтгэл алдсан хижээл эрийн тачаангуй хүслийн тухай өгүүлсэн Лолита романаа 1955 онд хэвлүүлэв. Энэ романыг уран зохиолоос зөвхөн сургаал номлол хайдаг судлаач шүүмжлэгчид "ужиг самуун явдал, хуял тачаалын зохиол" хэмээн угтсан боловч чухам энэ л бүтээл түүнийг дэлхийд алдаршихын эхийг тавьсан юм. Мөн 1957 онд Оросын цагаач, профессор Пниний тухай өгүүлсэн Профессор Пнин романаа бичжээ. 

Набоков амьдралынхаа сүүлийн 17 жилийг Швейцарьт өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаандаа Сүүмгэр гал (1962), Ада буюу гал халуун хүслэн (1969), Алиа салбадайг хараач (1974) зэрэг романаа англиар туурвиснаас гадна урьд бичсэн зохиолуудаа англи хэл рүү орчуулж байв. Тэрээр Оросын уран зохиолын уламжлал, тогтсон хэв загварыг ягштал баримтлахаас зайлсхийн, шинийг эрэлхийлж байсан нь зохиол бүтээлүүдээс нь харагддаг билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй