Бүх зүйл новш: Итгэл найдварын тухай ном



АНГИЛАЛ
Өөртөө туслах
ХУДАЛДААНД
2019
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
330
Нүүр
ISBN-13
9789997317810
ХЭМЖЭЭС
215 x 145 x 30 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Манай үеийн хувь хүний хөгжлийн супер од Марк Мэнсон 2007 оноос эхлэн өөрийн блогоороо дамжуулан хүмүүст урам зориг түгээж эхэлсэн билээ. Тэрээр өөрийгөө зохиолч, сэтгэгч, шинийг эрэлхийлэгч хэмээн тодорхойлжээ. Түүний Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг бүтээл нь 2016 онд гарсан даруйдаа дэлхийн 13 орны шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж, дэлхий даяар 9 сая хувь борлогдсон билээ. Өмнөх бүтээлээрээ тэрээр сайн сайхан амьдралд хүрэх эсрэг замыг уншигчиддаа тунхаглаж байсан бол энэ удаа итгэл найдвар гэгч хичнээн чухал талаар өгүүлжээ. Тэрээр “Бидний оюун ухааны хөдөлгүүрийн түлш нь итгэл найдвар юм” гэж энэхүү номдоо тодорхойлжээ. Харамсалтай нь, бид өмнөх үеийнхнийхээ төсөөлж ч чадахааргүй материаллаг элбэг хангалуун байдал, техник технологийн дэвшлийг хүртэж, ашиглаж байгаа ч дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй итгэл найдвараа алдсан хүмүүс болжээ. Учир нь дэлхий ертөнц сайхан болох тусам бид илүү ихийг алдах ёстой болно. Ихийг алдах тусмаа бидний итгэл найдвар буурна. Энэ бол хөгжил, дэвшлийн парадокс. Энэ зүйл биднийг хэрхэн улам бүр итгэл найдвараа алдаж, горьдлого тасарсан ганцаардмал амьтан болж хувиргаж байгааг харуулахын тулд тэрээр шинжлэх ухааны судалгааг өөрийн хэв маягийн хошигнолтой хослуулан бичжээ. “Дэлхий ертөнцөд аливаа бүхэн тасралтгүй хөгжиж сайжирч байх зуур, чухам юуны учир бидэнд улам бүр дордож байгаа юм шиг санагдаад байна вэ?” хэмээх анхны асуулт руугаа буцна. Хариулт нь таныг гайхшируулж магадгүй. Мэнсон бидний итгэл найдвараа алдаж буй менанизмыг тайлбарлаж, түүнийг хэрхэн сэргээж, хэвэнд нь хадгалан авч үлдэх талаар найрсаг зөвлөгөөг уншигчиддаа хаяглажээ. ТҮүний энгийн бөгөөд хөгжилтэй жишээ, бичлэгийн хэв маяг нь л яг л дотны нөхөр тань хажууд суугаад зөвлөгөө өгч буй мэт санагдана.

Үзүүлэлт

ISBN-139789997317810
Худалдаанд гарсан огноо2019-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо330 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин500 гр
Хэмжээс215 x 145 x 30 мм

Зохиолчийн талаар

Манай үеийн хувь хүний хөгжлийн супер од Марк Мэнсон 2007 оноос эхлэн өөрийн блогоороо дамжуулан хүмүүст урам зориг түгээж эхэлсэн билээ. Тэрээр өөрийгөө зохиолч, сэтгэгч, шинийг эрэлхийлэгч хэмээн тодорхойлжээ.
Түүний Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг бүтээл нь 2016 онд гарсан даруйдаа дэлхийн 13 орны шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж, дэлхий даяар 9 сая хувь борлогдсон билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй