Шинэ амьдрал



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2019
Арван нэгдүгээр сар 22
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
324
Нүүр
ISBN-13
9789997317841
ХЭМЖЭЭС
210 x 135 x 32 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

"Би нэг өдөр нэг ном уншсан, тэгээд бүх амьдрал минь өөрчлөгдсөн." Орхан Памукийн бадрангуй, шүлгэн, ид шидийн Шинэ амьдрал роман энэ өгүүлбэрээр эхэлнэ. 

Зохиолын баатар маань уншсан номынхоо нөлөөнд гүн орж, номын хуудас дундаас цацрах гэрэлд бүх амьдралаа зориулж, номын амласан шинэ амьдралыг хайдаг. Тэрээр уншсан номынхоо нөлөөгөөр хүнд дурлаж, их сургуулиасаа хөндийрч, Истанбулаас холын хотуудын зүг дуусашгүй аян замд гарна. Түүнтэй хамт энэ аян замд хот дамжин тэнүүчлэх уншигч гол дүрийн унших номоос илүүтэй түүнд тохиолдох адал явдлыг мөрдөн, уйтгар гуниг, аймшигт явдлын гүнд нэвтэрнэ. Хар цагаан зурагттай цайны газар, бичлэг үзүүлдэг автобус, замын осол, улс төрийн хуйвалдаан, хүн амины хэрэг, салбар дэлгүүрүүдийн бүлэглэл, галзуу солиотой таамаг, цаг шиг зарчимч тагнуулууд, хуучны алдагдмал эд зүйлсийн яруу найраг, хөдөө газрын уур хилэнгийн тухай өгүүлэх энэ гайхамшигт аян зам, Орхан Памукийн орчин үеийн уран зохиолын хамгийн онцгой төлөөлөгчдийн нэг болохыг батална. 

Нэг талаас Амьдрал, Хосгүй мөч, Үхэл, Бичиг, Ослын нууцын, нөгөө талаас хүүхэд ахуйн зурган роман, үзэгдээд өнгөрөх Хүслийн Дагина, Данте, Рилькегийн шүлгийн тайлал болох ер бусын роман. Амьдрах, унших хоёрын уулзвараас эх авах, хуудас бүрдээ улам бүр баяжих сэтгэл догдлом аян замын түүх.

Шинэ амьдрал роман анх 1994 онд Турк хэл дээр бичигдэж, 1997 онд англи хэлрүү орчуулагджээ.


Үзүүлэлт

ISBN-139789997317841
Худалдаанд гарсан огноо2019-11-22
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо324 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин500 гр
Хэмжээс210 x 135 x 32 мм

Зохиолчийн талаар

Өдгөө дэлхий дахиныг шуугиулж буй Туркийн зохиолч Орхан Памук 1952 онд Стамбул хотноо мэндэлжээ. Тэрээр 22 настайгаасаа эхлэн бичиж эхэлсэн гэдэг. Улмаар 1985 онд туурвисан 'Цагаан цайз' хэмээх түүхэн роман нь түүнийг олноо алдаршуулж, 'Дорно дахинаас төрсөн сод авьяастан' хэмээгдэх болжээ. 

Туркийн Засгийн газар 1998 онд Памукт 'Ардын уран зохиолч' цол олгосон хэдий ч тэрбээр курдуудын эсрэг хэрэгжүүлэх улс төрийн бодлогыг эсэргүүцэх байр сууриа илэрхийлэн татгалзжээ. 2006 оны 2-р сард Памукийг эх орноо доромжлон гутаасан хэргээр шүүх байсан боловч хүний эрхийн 'Олон улсын давж заалдах байгууллaга' болоод Жозе Сарамаго, Габриель Гарсиа Маркес, Гюнтер Грасс, Умберто Эко, Карлос Фуэнтес, Хуан Гойтисоло, Джон Апдайк болон Марио Варгас Льоса нарын нөлөө бүхий найман зохиолч түүнийг өмгөөлж, үзэл бодлоо илэрхийлсэнд Туркийн Засгийн газар apra буюу энэ ажиллагаar түдгэлзүүлсэн түүхтэй. 

Памукт 'Хүн төрөлхтний хоёр соёл иргэншлийн шүтэн барилдлагыг шинэ соргогоор илэрхийлж, төрөлх хотынхоо амин сүнсийг дүрслэн харуулсан'-ых нь төлөө 2006 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртээжээ. Зохиол бүтээлүүддээ Памук энэ хоёр соёл иргэншлийн шүтэлцээ, сөргөлдөөний тухай голчлон өгүүлдэг.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй