Харри Поттер ба Галт шувууны бүлгэм (5)

Main cover


АНГИЛАЛ
Хүүхдийн уран зохиол
ХУДАЛДААНД
2019
Арван хоёрдугаар сар 20
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
878
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997317919
ХЭМЖЭЭС
197 x 130 x 68 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хорин жилийн өмнө анх дэлхийн өнцөг булан бүрд суугаа уншигчид Ж.К.Роулингийн бичсэн гайхамшигт Харри Поттер ба Философийн чулуу зохиолтой танилцаж байсан билээ. Тэр цагаас хойш энэхүү ном долоон боть болж хагас тэрбум уншигчдын гарт хүрсэн билээ. Дэлхий даяар арван таван хүн тутмын нэг нь Харри Поттерыг уншсан гэсэн тооцоо байдаг. 

Харри Поттер шөнө бүр харанхуй хонгилын төгсгөл дэх хаалганы тухай хар дарж, айсандаа хашхиран сэрнэ. Түүний Хогвартс дэх тав дахь жилд: Хар шидээс хамгаалах урлагийн хичээлийн шинэ багшийн тэсвэрлэшгүй байдал, Грифиндорын квидтчийн багт учрах томоохон гэнэтийн бэлэг, шившлэгийн хичээлийн хүнд шалгалтууд зэрэг сэтгэл зовоосон зүйлсээр дүүрэн байх болно. Гэвч эдгээр нь шидтэний яам болон Хогвартсын эрх мэдэлтнүүдийн аль нь ч зогсоож чадахгүй байгаа харанхуйн эзний аюул, заналхийллийн дэргэд өчүүхэн асуудал билээ. Харри уг аюултай нүүр тулах үед найз нөхдийнхөө жинхэнэ хүч чадал болон мөн чанар, хэмжээлшгүй үнэнч байдлын ач холбогдол, золиосны үнэ цэнийг ойлгох аж. Түүний хувь заяа гагцхүү энэ бүгдээс л шалтгаална.

Харригийн адал явдал үргэлжилсээр...


Үзүүлэлт

ISBN-139789997317919
Тохиромжтой нас8+
Худалдаанд гарсан огноо2019-12-20
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо878 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин1050 гр
Хэмжээс197 x 130 x 68 мм

Зохиолчийн талаар

Ж.K. РОУЛИНГ нь дэлхийн шилдэг борлуулалттай номоор удаа дараа шалгарсан Харри Поттер цуврал номын зохиолч юм. Дэлхий даяар шүтэн бишрэгчидтэй болсон энэхүү цуврал нийт 500 гаруй сая хувь борлогдож, 80 хэлээр орчуулагдан, 8 ангит кино бүтээгджээ. Зохиолч Роулинг үүний зэрэгцээ буяны сангийн тусламжтайгаар хавсралт гурван ном болох: Квиддичийн түүх, Гайхалтай амьтад ба тэдний оршдог газар (“Comic Relief”, “Lumos” сан), Бидлийн үлгэрүүд, (“Lumos”)-ийн зэрэгцээ Гайхалтай амьтад ба тэдний оршдог газар номын кино зохиолыг бичсэн. Мөн тэрээр 2016 оны зун Лондоны Уэст-Эндэд нээлтээ хийсэн Харри Поттер ба Хараагдсан хүүхэд-1, 2 жүжигт хамтран ажилласан байна. 2012 оноос Ж.К. Роулингийн шүтэн бишрэгчид шидийн ертөнцөд улам шимтэн дурлаж, шинэ бичлэгийг нь унших завшаан олгодог дижитал компани болох “Pottermore”-г ажиллуулж эхэлсэн юм.

Үүний зэрэгцээ зохиолч Ж. K. Роулинг насанд хүрэгчдэд зориулсан “The Casual Vacancy” зохиол, түүнчлэн Роберт Галбрейт хэмээх нууц нэрээр хэд хэдэн гэмт хэргийн адал явдалт зохиолууд бичжээ. Түүний хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Ханс Кристиан Андерсений шагнал”-аас эхлээд Францын “Хүндэт Легионы одон” хүртэл олон шагнал олгосон билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй