Нохой-хүн (1)

Main cover


АНГИЛАЛ
Комик
ХУДАЛДААНД
2020
Тавдугаар сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
240
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997317995
ХЭМЖЭЭС
210 x 140 x 14 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэ ном нь Нохой-хүн цувралын нэгдүгээр ном юм.

Жорж болон Хэролд хоёр хулгай дээрэм, аливаа муу бүхнээс хамгаалагч нэгэн шинэ баатартай комик ном бүтээжээ. Грег бол цагдаагийн нохой, харин Найт бол офицер юм. Найт жаахан толгой муутай бол Грег нохой атлаа тун ухаантай байлаа. Даанч тэр нохой болохоор машин барьж чадахгүй, элдэв хэрэгт бие нь л гологдохоор. Гэтэл Пити гэх нэгэн муу санаатай муур тэр хоёрт их дургүй учир тэднийг чадах гээд нэгэн тэсрэх бөмбөг бэлдсэн байв. Харамсалтай нь тэд тэсрэх бөмбөгийг зогсоох гэж байгаад чадалгүй дэлбэрэлтэд өртөх нь тэр. Ингээд Найтын толгой хэсэг , Грегийн бие хэсэг хүнд гэмтжээ. Гэтэл эмч нэгэн санаа гаргаж биед нь нохойнх нь толгойг залгачихъя гэв. Тэд ч зөвшөөрч, маш хүнд мэс ажилбарын дараа нохой хүн бий боллоо. Тэр хотын хамгийн шилдэг цагдаа болж олон хэргийн араас хөөцөлдөх болно. Харин тэр нохойны төрөлх зан араншнаа хаяж чадах болов уу, яах бол?


Үзүүлэлт

ISBN-139789997317995
Тохиромжтой нас6-12
Худалдаанд гарсан огноо2020-05-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо240 нүүр
Эрхлэн гаргасанЦэнхэр гүзээлзгэнэ
Бүтээлийн хэлМонгол
Жин480 гр
Хэмжээс210 x 140 x 14 мм

Зохиолчийн талаар

Зохиолч-зураачийн тухай

Дейв Пилки хүүхэд байхдаа ADHD буюу анхаарлын дутагдал, хэт идэвхжилийн эмгэг, унших чадваргүйн өвчин болон зан төлөвийн асуудалтай байжээ. Дейв ангидаа маш их үймүүлдэг байсан тул багш нар нь түүнийг өдөр бүр сургуулийн хонгилд суулгадаг байв. Азаар Дейв зураг зурж, түүх зохиох дуртай байлаа. Тэрээр хонгилд сууж байхдаа өөрийн гэсэн комик номуудаа бүтээдэг байв.

Коллежид суралцах үед зурах болон бичихэд нь урам хайрласан багштайгаа уулзсан. Тэрээр 1986 онд хамгийн анхны ном болох "ДЭЛХИЙН ДАЙН ЯЛАВ" бүтээлээрээ үндэсний тэмцээнд түрүүлж байжээ. Мөн 1998 онд “НОХОЙН АМЬСГАЛ” номоороо Калифорнийн “Залуу уншигчид”-н медалийг хүртэв. Үүнээс өмнө ч тэр олон зохиол туурвисан бөгөөд 1997 онд “ЦААСАН ХҮҮ” номоороо Калдекоттын шагнал авсан билээ. 

2002 онд хэвлэгдсэн “Живхтэй супер жаалын адал явдлууд” нь “Ахмад дотуур өмд”-өөс хойш гарсан хамгийн анхны бүрэн хамжээний комик ном болсон юм. Мөн тус ном нь USA Today-н бүх номны бестселлерийн 6-д бичигдсэн төдийгүй New York Times-ын бестселлер болжээ. Үүний араас “Живхтэй супер жаал 2: Живхтэй дээрэмчдийн дайралт” хэмээх ном нь USA Today-н бестселлер болсон юм. Энэхүү номнуудын уламжлалт бус, шинэлэг хэв маяг нь хүүхдүүдийн хязгааргүй бүтээлч байдлыг дэмжиж өгөх зорилготой билээ.

Түүний зохиолууд хагас намтарчилсан бөгөөд бүх нийтийн сэдэв болсон нөхөрлөл, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэлтнүүдийн хүмүүсийн ялалтын тухай өгүүлдэг.

Дав эхнэрийнхээ хамт Номхон далайн баруун хойд хэсэгт жижиг завиар аялах дуртай.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй