Би өлсөөд байна
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ гэхээр зарим эцэг эх хэлний бэрхшээлтэй хүүхдэд хамаатай хэмээн ташаа ойлгодог. Үнэндээ хүүхэд бүр ярьж сурахын тулд тодорхой үе шатыг дамжих бөгөөд бага насны хүүхэд байршил заасан үг, тэмдэг нэр, тооны нэр зэрэг хүнд үгстэй нүүр тулдаг. Тиймээс хүүхэд тэдгээр бэрхшээлийг даван туулахад хэл яриа хөгжүүлэх цуврал номууд туслах болно.