Буйд газрын кафе "Яагаад"



АНГИЛАЛ
Өгүүллэг, түүвэр зохиол
ХУДАЛДААНД
2020
Зургадугаар сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
108
Нүүр
ISBN-13
9789997318381
ХЭМЖЭЭС
180 x 115 x 7 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү Буйд газрын кафе “Яагаад” хэмээх ном нь зохиогчийн анхны бүтээл бөгөөд 2003 онд хэвлэгдэж, 35 хэлнээ орчуулагджээ. Хүний амьдралын зорилго, сэтгэл ханамж хийгээд түүнийг дагалдах мөнгө, эд хөрөнгө, алдар нэр, амжилт бүтээл, цөхрөл гутрал гэхчлэн өдөр тутам учирдаг зүйлсийн цогц хариулт, гаргалгааг эл ном эвлэгхэн агаад хөнгөхөн өгүүлэх болно. Түүнчлэн бидний хэзээ нэгэн цагт бага ч атугай бодолхийлж асан тэр зүйлсийн гүн гүнзгийд нэвтэрч танд утга учир бүхий хариултыг өгч чадах аж.   

Нийгмийн бужигнаан дундаас гарч амгалан тайван газар очиж, сэтгэлээ жаахан ч болов амрааж, эрч хүчээ нөхөж авахыг хүссэн эр, амьдралд төөрсөн шигээ замдаа ч мөн төөрч явсаар ямар ч хүнгүй зэлүүд газар байх нэгэн кафег олж очих болно. Энд тэрээр амьдралын хамгийн чухал мөн хамгийн чанадын асуулт болдог “Би яагаад энд ирсэн бэ?” хэмээх тун ярвигтай, утга учир бүхий асуултын хариултыг, мөн түүнд хүрэх арга замыг жигтэй сонирхол татам байдлаар олж чаддаг. Хүн энэ дэлхий дээр ямар зорилготой, юу хийж бүтээхээр ирсэн бэ гэдгээ олж гэмээ нь амьдрал нь утга учиртай болно. Гагцхүү чин зүрхний дуудлагаа сонсож, тэр зүйлээ олно гэдэг нь амаргүй даваа аж. Тэрээр уг кафены зөөгч, тогоочтой сонирхол татам яриа өрнүүлснээр мөнөөх асуултынхаа хариуг олж чаддаг. 

Уншигч та ч мөн ажил амьдралын завгүй хэмнэлээсээ бага ч болов чөлөөлөгдөн эзгүй, буйд газар очин амьдралын зорилго, утга учрыг хайж олсон эр шиг өдөр тутмын амьдралаасаа түр ч атугай завсарлан сэтгэлийнхээ мухарт хадаатай явдаг чухаг хэдэн асуултынхаа хариуг олж, хүн болж төрснийхөө учрыг тунгаах буй за.


Үзүүлэлт

ISBN-139789997318381
Худалдаанд гарсан огноо2020-06-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо108 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин100 гр
Хэмжээс180 x 115 x 7 мм

Зохиолчийн талаар

1969 онд төрсөн АНУ-ын зохиолч түүний номнууд 2020 оны байдлаар дэлхий даяар 42 хэлээр 6 сая гаруй хувь борлогджээ. Тэрээр Буйд газрын Кафед номоо 2002 онд хэвлүүлж, 1 жил хүрэхгүй хугацаанд 10 мянга гаруй хувь 24 орчим оронд борлуулагдаж алдар нэр нь түгсэн юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй