Алдагдсан зүйлийн жагсаалт



АНГИЛАЛ
Өгүүллэг, түүвэр зохиол
ХУДАЛДААНД
2020
Арван нэгдүгээр сар 16
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
310
Нүүр
ISBN-13
9789997318534
ХЭМЖЭЭС
200 x 120 x 24 мм

Kate Zambreno, New York Times

"Brilliant....an ambulatory and often playful meditation on history and forgetting."

Die Zeit

"The most wondrous book of the year: by taking the vanished and turning it into a great piece of literature, the author has performed a magical act."

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Юм бүхэн он цагийн аяс эсвэл хэн нэгний хүслээр эвдэрч сүйдэн ор мөргүйд алдардаг жамтай. Ингээд бодохоор дэлхийн түүх ч бас нэг ёсондоо алдагдан одсон түм буман зүйлийн цуглуулга гэлтэй. Зохиолч Юдит Шаланский баларсан мөр, замхарсан цуурай, домог хууч хийгээд дам яриа, тодорхойгүй гурван цэг, үгүй болсон эд эрхтэн өвдөн шаналгасаар байхын зовуурь гэхчлэн алдагдсан зүйлсээс үлдсэн бүхэнд энэхүү түүврээ зориулжээ.  

Сапфогийн дууллуудаас эхлээд буулгаж нураагдсан Улсын төв ордон, устаж үгүй болсон барын нэг төрөл, Номхон далайд ор мөргүй живсэн арал гэхчлэн байгаль хийгээд хүний гараар бүтсэн ч өдгөө үгүйрч, хоосонд хальсан, алдагдсан зүйлсийн тухай нэгэн жагсаалт үйлдсэн нь энэ буй. Эрт балрын хууч яриа илэрхийлэн дамжуулж чадалгүй гацсан нь энэхүү жагсаалтад өгөөжөө өгч, өгүүлэн хүүрнэх чөлөөт орон зай, хүч чадлыг нь цэцэглүүлжээ. Эдгээр өгүүллэгийн баатрууд цөмөөрөө мөнх бустай, мартагдах гэгчтэй тэмцэлдэх нөгөө ертөнцийн оршин суугчид аж: Тессин дэх цэцэрлэгт хүрээлэндээ хүн төрөлхтний мэдлэгийн санг хурааж овоолсон настай эр, туурь балгас зурж, огт байгаагүй өнгө төрхтэйгөөр өнгөрсөн цагийг амилуулан бүтээх зураач эр, Манхэттэний гудмаар хэрэн хэсэж, би чухам хэзээ үхсэн юм бол оо хэмээн өөрөөсөө асуух өтөлж яваа жүжигчин Грета Гарбо, өдгөө түүхийн хуудаснаас арчигдсан Ардчилсан Германд өнгөрүүлсэн бага насаа эрэн мөшгөж яваа зохиолч Шаланский өөрөө.

Ийнхүү энэ ном эрэх, хайх, алдах ба олохын тухай өгүүлэхийн хамт аливаа зүйл ой дурсамжид оршсоор буй цагт энэ ертөнцөд амьдрах хийгээд амьдрахгүйн хооронд зөрүү ялгаа үгүйг батлан харуулна. Хадгалж хамгаалах ба устган сүйтгэх, алдах ба бүтээн цогцлоохын хооронд тун өчүүхэн зай буйг мэдрүүлэх гайхамшигт бүтээл энэ ажгуу.


Үзүүлэлт

ISBN-139789997318534
Худалдаанд гарсан огноо2020-11-16
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо310 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин400 гр
Хэмжээс200 x 120 x 24 мм

Зохиолчийн талаар

Judith Schalansky, born in Greifswald in 1980, lives in Berlin and works as a writer, book designer, and editor (of the prestigious natural history list at Matthes und Seitz). Her books, including the international bestseller Atlas of Remote Islands and the novel The Giraffe’s Neck, have been translated into more than twenty languages.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй