Алим

Алим
Бондой, Бөндэй гэдэг хоёр хулгана амттай сайхан алим олжээ. Тэгээд түүнийгээ дамжлан гэр лүүгээ оруулах гэтэл багтахгүй байв гэнэ. Тиймээс найз хулгануудаа дуудан олсон алимаа хамтдаа идэж гарав. Найзуудтайгаа хуваалцсан болохоор ч тэр үү, бүр ч илүү амттай байх нь тэр шүү.
Энэхүү үлгэрээр дамжуулан аливаа зүйлийг бусадтай хуваалцаж, эв найрамдалтай амьдрах гэдэг хэчнээн сайхан мөн хэчнээн хөгжилтэй, аз жаргалтай байдаг вэ гэдгийг харуулсан билээ.