Торгон цэргийн хороон даргын аллага (2)
Гуч орчим насны хөрөг зураач эхнэртээ хаягдсаныхаа дараагаар урт хугацааны ганцаар аялалд гарна. Өөрийн амьдралаа эргэцүүлэн хэдэн сарын турш машиндаа хоног төөрүүлж явсны эцэст их сургуулийн найзынх нь аав болох нэгэн алдарт зураачийн уулын орой дахь байшинд амьдрахаар болно. Хүний хөлөөс зайдуу, хуучны байшинд тэрээр зураг зурж, хөгжим сонсон, оройдоо виски ууж өдөр хоногийг өнгөрөөнө. Хажуугаар нь нэгэн зургийн дугуйланд багшилна.
Хөрөг зурах ажилдаа гаргууд, хүмүүс ч түүгээр хөрөгөө зуруулах гэж урт цуваа үүсгэдэг боловч сэтгэл зүрхнээсээ хүссэн ажил нь биш гэдгээ мэддэг байв. Өөрийн гэсэн "жинхэнэ" урлагийн бүтээл бий болгох нь түүний мөрөөдөл. Гэвч тэрээр хаанаас эхлэхээ, юу зурахаа ч мэдэхгүй байлаа. Өөрөөр хэлбэл "онгодоо" олох гэж хичээж байв. Нэг удаа дээврийн хөндийгөөс санамсаргүй байдлаар нэгэн хачирхалтай зураг олсноор адал явдал эхэлнэ. Зураач залуу нууцлаг хонхны жингэнээн сонсож өөрийн "санаа" гэх зүйлийг олсноор өөрийгөө нээх аялал нь эхэлнэ.