Хайрын тухай өгүүллэгүүд



АНГИЛАЛ
Өгүүллэг, түүвэр зохиол
ХУДАЛДААНД
2021
Хоёрдугаар сар 8
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
132
Нүүр
ISBN-13
9789997319098
ХЭМЖЭЭС
197 x 125 x 9 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Антон Павлович Чехов бол Оросын алдарт жүжгийн зохиолч төдийгүй сор болсон сонгодог бүтээлүүд, олон арван богино өгүүллэгүүдээрээ хэдийнээ монгол уншигчидтай танил болсон. Энэ удаад бид бүхэн түүний хайрын тухай өгүүллэгүүдийг орчуулан уншигч танд хүргэж байна. Эдгээр өгүүллэгүүдээс та үлгэрт гардаг шиг төгс төгөлдөр хайр сэтгэлийг хайгаад хэрэггүй. Гэвч өчүүхэн зүйлд хөөрч догдлох хүний мөн чанар, ямар ч саад бэрхшээлтэй тулгарсан бөхөж унтардаггүй халуун сэтгэлтэй учрах нь лавтай.


Үзүүлэлт

ISBN-139789997319098
Худалдаанд гарсан огноо2021-02-08
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо132 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин140 гр
Хэмжээс197 x 125 x 9 мм

Зохиолчийн талаар

Оросын алдарт сонгодог жүжгийн зохиолч Антон Павлович Чехов 1860 оны 1-р сарын 29-нд Таганрогт худалдаачны гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр уран бүтээлийнхээ 25 жилийн хугацаанд 900 гаруй зохиол (богино өгүүллэг, жүжгийн зохиол, тууж) туурвиснаас олон бүтээл нь дэлхийн сонгодог зохиолд тооцогддог ба Тал, Уйтгарт түүх, Дуэл, 6-р тасаг, Эрчүүд, Дугтуйтай хүн, Жалганд, Хүүхэд, Анд явсан нь, жүжгийн зохиолоос Цахлай, Авга ах Ваня, Эгч дүү гурав, Интоорын цэцэрлэг гэх мэт олныг дурдаж болно. 

А.Чехов хэдийгээр Москвагийн улсын их сургуулийн анагаах ухааны факультетад суралцаж төгссөн ч уран зохиолын үйл хэрэгт өөрийгөө зориулсан бөгөөд "Анагаах ухаан бол миний хууль ёсны эхнэр, харин уран зохиол бол нууц амраг" хэмээн хэлдэг байв. Нийгмийн тулгамдсан асуудлыг нэвтэрхий мэддэг, гарамгай сэтгэлзүйч, амьдралын гүнд нэвтэрсэн зохиолчийн хувьд түүний бүтээлүүдийг 1890-ээд оны эхээр Орос оронд хамгийн их унших болжээ. Чехов 1890 онд ялтнуудыг цөлдөг Сахалин аралд очиж судлаач, эмч, социологичоор гурван сар ажиллахдаа 1892 онд Мелихово тосгонд эдлэн худалдан авч, өөрийн хөрөнгөөр эмнэлэг бариулж, тариачдын хүүхдүүдэд зориулж гурван сургууль байгуулан, шуудан, цахилгаан мэдээг нэвтрүүлсэн юм. Энэ үеэр 6-р тасаг, Дугтуйтай хүн, Ионыч, Тошлой, Тосгоны мөчлөг мөн Гурван жил, Ваня ах, Цахлай туужаа бичсэн байна.

1897 онд Чеховын сүрьеэ өвчин хүндэрсэн тул намар, өвөлдөө Ницца, Парист, дараа нь 1898 онд Ялтад шилжин суух болов. 1903 онд Чехов Интоорын цэцэрлэг уянгын жүжгээ бичиж дуусган 1904 онд тайзнаа тавьсан нь түүний сүүлчийнх нь бүтээл байлаа. Чехов сүрьеэ өвчин нь улам хүндэрсээр 1904 оны 7-р сарын 15-ны шөнө бие нь муудахад дуудлагаар ирсэн эмчид "Би үхэж байна" хэмээн цог золбоотой хэлээд, оргилуун дарсаа аажуухан ууж дуусгасныхаа дараа удалгүй өөд болсон гэдэг.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй