Нохой-хүн ба Муур жаал (4)

Main cover


АНГИЛАЛ
Комик
ХУДАЛДААНД
2021
Тавдугаар сар 30
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
256
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997319173
ХЭМЖЭЭС
210 x 140 x 16 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Нохой-хүн эргэн ирлээ. Энэ удаа тэр ганцаараа биш...!

Нохой-хүн өхөөрдөм Муур жаалтай хамтран шудрага ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлэн нууцлаг дээрмийг мөшгөхөөр боллоо. Шинэ муурын зулзага асрагч ирэхэд, дур булаам киноны од бүсгүй алга боллоо. Энэ өдрийг аврах нь Нохой-хүн ба Муур жаалаас хамаарна! Эдгээр баатрууд хэргийн халуун мөрөөр нь мөшгөх үү, эсвэл дэлхийн хамгийн муу санаат муурын арганд хууртан буруу мод руу хуцаж эхлэх үү?

Сүүлчийн номонд Пити муур өхөөрдөм муурын зулзагыг хаяасан тул тэр Нохой-хүнтэй хамт амьдрахаар шийддэг. Харин энэ цуврал эхлэхэд Пити муурын зулзага дээр зочилж, заримдаа ядаргаатай боловч үргэлж сайхан сэтгэлтэй муурын зулзагатай эргэж нийлэх хүслээ илчилдэг! Үүний зэрэгцээ Нохой-хүн урьд урьдынхаас илүү их алдаршиж эхэлсэн бөгөөд одоо олон улсын жүжигчин Йолай Капрезегийн тоглосон цоо шинэ уран сайхны киноны сэдэв болжээ. Энэ номонд хэрхэн Нохой-хүн болон Муур жаал баатар болж байгааг өгүүлнэ.


Үзүүлэлт

ISBN-139789997319173
Тохиромжтой нас6-12
Худалдаанд гарсан огноо2021-05-30
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо256 нүүр
Эрхлэн гаргасанЦэнхэр гүзээлзгэнэ
Бүтээлийн хэлМонгол
Жин510 гр
Хэмжээс210 x 140 x 16 мм

Зохиолчийн талаар

Зохиолч-зураачийн тухай

Дейв Пилки хүүхэд байхдаа ADHD буюу анхаарлын дутагдал, хэт идэвхжилийн эмгэг, унших чадваргүйн өвчин болон зан төлөвийн асуудалтай байжээ. Дейв ангидаа маш их үймүүлдэг байсан тул багш нар нь түүнийг өдөр бүр сургуулийн хонгилд суулгадаг байв. Азаар Дейв зураг зурж, түүх зохиох дуртай байлаа. Тэрээр хонгилд сууж байхдаа өөрийн гэсэн комик номуудаа бүтээдэг байв.

Коллежид суралцах үед зурах болон бичихэд нь урам хайрласан багштайгаа уулзсан. Тэрээр 1986 онд хамгийн анхны ном болох "ДЭЛХИЙН ДАЙН ЯЛАВ" бүтээлээрээ үндэсний тэмцээнд түрүүлж байжээ. Мөн 1998 онд “НОХОЙН АМЬСГАЛ” номоороо Калифорнийн “Залуу уншигчид”-н медалийг хүртэв. Үүнээс өмнө ч тэр олон зохиол туурвисан бөгөөд 1997 онд “ЦААСАН ХҮҮ” номоороо Калдекоттын шагнал авсан билээ. 

2002 онд хэвлэгдсэн “Живхтэй супер жаалын адал явдлууд” нь “Ахмад дотуур өмд”-өөс хойш гарсан хамгийн анхны бүрэн хамжээний комик ном болсон юм. Мөн тус ном нь USA Today-н бүх номны бестселлерийн 6-д бичигдсэн төдийгүй New York Times-ын бестселлер болжээ. Үүний араас “Живхтэй супер жаал 2: Живхтэй дээрэмчдийн дайралт” хэмээх ном нь USA Today-н бестселлер болсон юм. Энэхүү номнуудын уламжлалт бус, шинэлэг хэв маяг нь хүүхдүүдийн хязгааргүй бүтээлч байдлыг дэмжиж өгөх зорилготой билээ.

Түүний зохиолууд хагас намтарчилсан бөгөөд бүх нийтийн сэдэв болсон нөхөрлөл, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэлтнүүдийн хүмүүсийн ялалтын тухай өгүүлдэг.

Дав эхнэрийнхээ хамт Номхон далайн баруун хойд хэсэгт жижиг завиар аялах дуртай.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй