Зугаатай зун (0)
'Зугаатай зун'-4 даалгаврын ном нь 4-р ангиа төгсөөд 5-р ангид дэвшин суралцах гэж буй бяцхан сурагчдад зориулагджээ. Энэ ном нь 12 жилийн сургалттай 4-р ангийн Математик, Монгол хэл, Хүн орчин, Иргэний боловсрол, Дүрслэх урлаг- технологи зэрэг хичээлүүдийн агуулгыг багтаасан бөгөөд үзсэн мэдлэгээ бататган, бүтээлч оролцоотойгоор бие даан өөрийгөө хөгжүүлэн дараагийн ангид дэвшин суралцах гүүр болох болно. Уг ном нь зурах, будах, холбох, нөхөж гүйцээх, бодох, сэтгэх, хайчлах, наах зэрэг хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлэн, тэдэнд бие даан ажиллах чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.