Учиг ухаан : Сэжим үг
Бидний хэн маань ч гэсэн хэлэх үгээ чухам юуны учир билээ гэдгээ ухаан бодолдоо тунгаан байж л амнаасаа унагадаг. Бүх сургаал, онч мэргэн, зүйр цэцэн үгс нь аливаа зүйлс үйл явдлын учиг ухааныг тайлалгүйгээр зуун зууныг элээн ард түмний мэргэн ухаан бодолд өнөд мөнхрөн хоногшсон нь үгүй буй заа. Уг номын зохиогч З.Жадамба өөрийн ухаандаа бясалган шүүсэн хувийн бодол, өөрийн 'титэм' үг болох сэжим үгээрээ сэжүүрдэн илэрхийлсэн түүврээ цөөн боловч хүний сэтгэлд хүжийн галын төдий ч болхноо үнэний гэгээ, ухаарлын туяа болон тусах болтугай хэмээн эмхтгэн та бүхэнд өргөн барьж байна.