Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж утгын таяг тулж туулсан он жилүүдийн ойллого

Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж утгын таяг тулж туулсан он жилүүдийн ойллого
Номын зохиогч Ц.Дашдондов дал давсан насны өндөрлөгөөс өнгөрүүлж туулсан зам мөрөө өнгийж нэг харан ном зэхэхээр шийдэн ийнхүү 'Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж утгын таяг тулж туулсан он жилүүдийн ойллого' хэмээх дурсамжийн номоо тэрлэжээ. Эрүүлийг хамгаалах, залуучуудын эвлэл, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн байгууллага...энэ бүгд түүний амьдралын замналын цуврал зогсоолууд. Энэ ном нь дотроо Сэтгүүл-зүй: Хэл шинжлэл, толь-зүй: Заяа тавилант амьдралын минь зам мөрийн зураглал гэж тухайлсан 3 бүлэг, туслах хэд хэдэн хэсэгтэй.