Бидний махбодь хэрхэн гайхамшигтайгаар ажилладаг вэ?
Бидний махбодь хэрхэн гайхамшигтайгаар ажилладаг вэ?
Өсөж том болж буй хүүхдүүд эргэн тойрны эсвэл өөрт тохиолдож буй олон зүйлийн талаар мэдэхийг хүсдэг. Тиймээс эцэг эх багш нараасаа учрыг нь асуудаг. Тэд нэн тэргүүнд хүний биетэй холбоотой маш олон асуулт тавьдаг. Харин тэдгээр асуултанд хариулах нь тийм ч хялбар биш. Энэ ном нь хүүхдийн мэдэхийг хүссэн дээрх бүх зүйлд хариулт өгөх сайн гарын авлага болохоос гадна хүүхдүүд өөрийн биеийн байр байдлыг энэхүү номоор дамжуулан зөв ойлгох боломжтой юм.
